Америкийн Space-X компанийн үүсгэн байгуулагч Элон Маск анх 2013 онд \”Супер төмөр зам\” хэмээх галзуу гэмээр санаачилга дэвшүүлсэн юм. Маск супер галт тэрэг цагт 1200 км хүртэл хурдлана хэмээн ярихад тухайн үед хэн ч итгээгүй юм. Гэтэл түүний энэ галзуу мөрөөдөл 2016 онд багтаж биеллээ олж мэдэхээр байна. Америкийн Супер төмөр замын технологийн компани Невада мужийн элсэн цөлд тоног төхөөрөмж угсарч супер галт тэрэгний загварын системийг туршиж байна. Вакуум дамжуулах хоолойд байгуулагдах супер төмөр замын дизайныг вакуум дамжуулах хоолойн онолын дагуу шийджээ.
Супер галт тэрэг капсул шиг хэлбэртэй бөгөөд нам даралтат ган хоолойн агаарт хөвөх зарчмаар явж, нарны эрчим хүчээр ажиллах юм. Тэд энэ онд багтаан супер галт тэрэгний эх загварын системийн туршилт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Компаний гүйцэтгэх захирал Роб Ллоид: \”Энэ он бол бидний агуу их амжилтын жил юм. Тэр жил нисэх туршилт хийсэн ах дүү Райтууд анхны туршилтын нислэгээ Китти Хаукад хийж байлаа. Бид чухам яг тэр газар супер галт тэрэгний технологио турших болно. Энэ бол бидний шинэ санаачилга бөгөөд бид зорилгодоо хүрэхийн тулд шургуу ажиллаж байна. Ердийн галт тэрэгний хөдөлгөх хүчний 5 хувь нь супер галт тэргэнд хангалттай. Бидний галт тэрэг цагт 750 миль хүртэл хурдлах хүчин чадалтай төдийгүй ямар ч хөдөлгөгч хүч хэрэглэхгүйгээр 100 миль хүртэл хурдална. Учир нь супер галт тэрэгт агаарын эсэргүүцэх хүч үйлчлэхгүй\” хэмээн ярьж байлаа.
Супер галт тэрэг нам даралтад хоолой дотор хөвж явах зарчим нь өндөрт нисэж буй онгоцтой адил бөгөөд нам даралтын орчинд агаарын тун өчүүхэн эсэргүүцэх хүч үйлчлэх юм. Онолын хувьд галт тэрэг маш бага эрчим хүч зарцуулж, цагт 1200 км хурдтай аялах боломжтой гэнэ.
До.Болдхуяг