Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганыг цагдан хориод удаж байна. Түүнийг ар гэрийнхэнтэй нь, тэр ч бүү хэл өмгөөлөгчтэй нь хүртэл уулзуулахгүй байна гэх мэдээлэл гараад байгаа. Харин Б.Булганы төрсөн ээж Д.Байгальмаа саяхан хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн бөгөөд охиныгоо хэн нэгний золиос болчих вий гэсэн айдастай байгаагаа ярьсан билээ.
Мөн Д.Байгальмаа УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргаж өгсөн гэнэ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэн нэгнийг баривчилсан бол 24 цагийн дотор гэр бүлийнхэнд нь мэдэгдэх, цаашлаад хэрэгт шууд хамааралгүй бол тухайн этгээдийг ар гэрийнхэнтэй нь уулзуулах эрх нь нээлттэй байдаг атал хуулийнхан Б.Булганыг гэр бүлийнхэнтэй огт уулзуулахгүй байгаа аж. Тиймээс хүний эрх болоод Эрүүгийн хуулийг зөрчиж буй талаар гомдол гаргаж байгаа аж.
Энэ талаар УЕП-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай \”Д.Байгальмаа гэж хүний гомдлын тухайд талийгаач С.Зориг агсантай холбоотой хэрэгт цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Прокурорын байгууллага хамтарсан ажлын хэсэгт хяналт тавьдаг.