Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-17-ны өдрүүдэд Спортын төв ордны \”А\” зааланд зохион байгуулагдаж байгаа. Өнөөдрийн тэмцээний үеэр хөх булангаас тоглосон 75 кг-ийн тамирчин, Спортын мастер Б.Содгэрэл тоглолтынхоо үеэр өрсөлдөгч тамирчинаа мөргөсөн зүй зохисгүй үйлдэл гаргажээ. Түүгээрч зогсохгүй тэрээр шаардлага тавьсан шүүгийн шийдвэрийн эсэргүүцэж шүүгчийн биед халдахаар \”заналхийлсэн\” байна. Цаашид иймэрхүү авир, тамирчин хүнд баймгүй \”ямаан омог\” гаргасан тамирчинд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэж сошл орчинд яригдаж байна. Бичлэгийн та бүхэндээ хүргэе.
Undesten.mn