Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэлийн учир битүүлэг үхлийн талаар олон нийт хэлэлцэн, ямар нэгэн сэжигтэй зүйлс байна гэдэгт итгэлтэй байгаа бололтой.
Саяхан хэд хоногийн өмнө түүний Хөвсгөл рүү машинтайгаа явж байх үеэр хийгдсэн замын камерын хоромхон хугацааны бичлэг соошл орчноор цацагдан, олны сэжгийг бүр ч баталгаажуулаад авав.
Уг бичлэгийг мэргэжлийн хүмүүс нэлээн удаашруулсан байдалтай болгосон нь харахад илүү дөхөмтэй болжээ. Сүмбээ агсан машиныхаа арын хаалгаар буугаад, урд талаар нь тойрохдоо цаад жолоочийн хажууд түр саатаад, ахин хойд хаалгаар орж сууж байгаа нь хөлийх нь дүрслэлээс харагдаж байна.
Эндээс ажиглахад, тэрээр Хөвсгөл рүү машин дотроо ганцаараа бус өөр хэн нэгэнтэй, эсвэл хэдэн хүнтэй хамт явж байсан бололтой. Хэрэв үнэхээр тийм бол хэргийг илрүүлэхэд туслах гэрчүүд байгаа гэсэн үг.
Уг нь санаагаар болдогсон бол, энэхүү бичлэгийг бүр өндөр мэргэжлийн түвшинд задлаад үзвэл их юм мэдэж болох мэт. Гэвч тэгэхийг хүсэх эсэх нь тодорхойгүй…
Д.Мөнхөө