Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан , Д.Арвин
нар ОХУ-д айлчлах үеэр Улаан-Үүд – Улаанбаатар хотын хооронд өндөр хурдны төмөр
зам ажиллуулах санал тавьсан байна.
Одоо Улаанбаатар-Улаан-Үүдийн хооронд галт тэргээр хоёр өдөр явдаг. Наушки галт тэрэгний буудал дээр таван цаг саатдаг. Хэрвээ галт тэрэг илүү хурдан явдаг байсан бол маш сайн шийдэл болох байлаа гэж Бурьядын Ардын хурлын дарга Цырен Даши Доржиев хэлжээ. Мөн саналыг хүлээн авч, төмөр замын удирдлагуудад дамжуулахаа уламжилсан байна.