Уран бүтээлч Д.Соёлмаа, Д.Сүхбаатар, Ц.Давааням нарын \”Монголын шүтээн” хэмээн уран зургийн үзэсгэлэн энэ сард Английн Оксфордын Вольфсон коллежид нээлтээ хийсэн байна.
Тэдний уран бүтээлд уудам газар нутаг, хөх тэнгэр, өв соёлыг багтаасан байна. Энэ бүхэн Монголын шүтээнийг илэрхийлж байгаа юм.
Зураач Д.Соёлмаа нь \”буддын шашны сэдвээр гаргасан бүтээлээрээ алдаршсан. Түүний зургийн онцлог нь маш тайван байдалтай, бясалгалын бүтэцтэй. Зураач бүсгүй өөрийн бүтээлээ \”буддын шашинтан, буддын шашны сургааль надад маш их таалагдаж, урам зориг өгдөг. Өөрийнхөө оюуны хөгжлийн ажилтайгаа холбож бүтээлээ туурвидаг” гэж тайлбарлажээ.
Харин Д.Сүхбаатарын хувьд алдартай бичээч, зураач юм. Монгол бичгээр янз бүрийн шүлэг, үг, ишлэл гэх мэтийг амьтан, янз бүрийн дүрс хэлбэртэй бичдэг.
Ц.Даваанямын зурганд үзэгчдийн нүдний өмнө нүүдлийн соёл, Монгол Улсын унаган газрын үзэсгэлэн харагддаг байна. Халуун зуны үдэш том үүлс,өндөр сайхан уулс харагддаг нь Монголын байгалийг сүр жавхлантай харагдуулдаг ажээ.
Монголын шүтээн гэх нэр нь маш тохирсон бөгөөд өв соёлыг маань үнэхээр гайхалтайгаар үзүүлжээ. Үзэсгэлэн 29-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.