АНУ-ын Сакременто хотод 12 хүн хөнөөж, 45 эмэгтэйг хүчирхийлсэн өмнө нь цагдаагийн албанд ажиллаж байсан цуврал алуурчин, хүчирхийлэгч Жозеф Жеймс де Анжело гэгчийг баривчилжээ. Энэ талаар тус улсын “The Sacramento Bee” сонинд мэдээлсэн байна. Баривчлагдсан этгээд нь америкчуудыг олон арван жилээр айдаст автуулж байсан гэмт хэрэгтэн цагдаа байсан бөгөөд түүнийг олон жилийн турш эрэн сурвалжилж байсан ажээ. Сакраменто хотын цагдаагийн дарга Скотт Жонс энэ талаар ярихдаа “Энэ хэрэг хамгийн хүнд хэргүүдийн нэг байлаа. Бид Жозеф Жеймс де Анжелог олон өдрийн турш мөрдөн мөшгиж байж барьж авсан. Тэрээр өмнө нь цагдаагийн албанд ажиллаж байсан болохоор маш их арга зальтай нэгэн байсан” гэж ярьжээ. Жозеф Жеймс де Анжело нь 1979 онд цагдаагийн албанаас халагдсаныхаа дараа өнөөг хүртэл 12 хүнийг хөнөөж, 45 хүнийг хүчирхийлсэн нэртэй цуврал алуурчин юм байна.