Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хоёр Солонгосын төмөр замуудыг нэгтгэх саналыг Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын-д тавьжээ. “Хоёр Солонгосын төмөр замуудыг нэгтгэвэл хурдны галт тэрэг явуулах боломжтой” хэмээн Мүн Жэн Ин сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. Тэд одоо хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт дээд хэмжээний уулзалт хийж байгаа билээ. Хоёр Солонгос түүхэндээ гурав дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийж байгаа нь энэ бөгөөд мөн хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгост анх удаагаа болж байгаа нь энэ билээ. Хоёр удирдагч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, хоёр Солонгосын харилцааг сайжруулах асуудлуудыг өнөөдөр өглөө хэлэлцсэн байна.