Хилийн чанадад ажиллаж, амьдарч байсан монгол залуу автын ослоор амиа алджээ. Тодруулбал, БНСУ-ын Чежү арлын Согүйпү дүүрэг дэх морин тойруулгын замын дэргэд такси, мотоцикольтой мөргөлдөж улмаар манай улсын иргэн 18 настай А амиа алджээ.
Тэрээр 20 настай Б-ийн хамтаар мотоцикольтой замын хөдөлгөөнд оролцож байсан аж. Ослын улмаас Б толгойдоо хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн талаар \”Mongol radio” мэдээллээ.
Эл ослыг Чежү арлын цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд монгол залуусыг хурд хэтрүүлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.