Анх
Тэгвэл тус компанитай холбоотой дахин нэг хууль бус асуудал сөхөгдөж эхэллээ. Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Улаан шивэртийн аманд алт олборлох тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан \”Авдарбаян” компани эрх нь ноцтойгоор зөрчигдөж буй талаар мэдээлэл хийсэн. Тэдний өгсөнмэдээллээр бол \”Авдарбаян” компани 24 га талбайд алт олборлох албан ёсны эрхтэй бөгөөд урт нэртэй хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ хэмжээ 60 га болохоор байж. Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу компанийн зүгээс талбайгаа өргөсгөх ажлаа хөөцөлдөж байх хооронд Төв аймгийн Заамар сумаас уг талбайг өнгөрсөн оны долдугаар сард орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна.
Хамгийн хачирхалтай нь орон нутгаас нь тусгай хэрэгцээнд авсан гэх газрыг нь хамруулан н.Лхамсүрэн захиралтай \”Мондулаан трейд” ХХК-ийн компани олборлолт хийж эхэлсэн байна. Уг асуудлаар \”Авдарбаян” компани аймгийн засаг дарга, МХЕГ, аймгийн цагдаагийн байгууллага, орон нутгийн захиргаанд гомдлоо гаргасан ч \”Мондулаан трейд” ХХК хууль зөрчсөн үйлдлээ зогсоохгүй байгаа талаарбид өмнө нь мэдээлсэн.