УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг Монгол Улсын
Ерөнхий сайд болсныхоо дараа Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-д айлчилсан
бөгөөд энэ үеэр \”Оюутолгой”-гоо үнэгүй шахуу өгчихсөн асуудал өдгөө өөрийнх нь
суудлыг ганхуулж эхэллээ.
Өнгөрсөн намраас эхлэн Ч.Сайханбилэгийн ноцтой энэ
үйлдэлтэй холбоотойгоор огцруулах саналыг УИХ-ын гишүүн Г.Уянга дэвшүүлсэн ч хуулийн
босго буюу 19 гишүүний гарын үсэг цуглуулах ажил өдийг хүртэл сунжирчээ. Харин хуулийн
босгонд хүрч 19 гишүүний гарын үсэг цуглуулсан Г.Уянга гишүүн өчигдөр 16:00
цагт Ерөнхий сайдын Ч.Сайхабилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын дарга
З.Энхболдод гардуулан өглөө.
Их хурлын дарга эрх үүргийнхээ дагуу энэхүү
тогтоолын төслийг хүлээн авахгүй байж болох ч хүлээн авсан нь Ч.Сайханбилэгт
том анхааруулга боллоо. Хэдийгээр тогтоолын төслийг их хурлын дарга хүлээн
авснаар Ч.Сайханбилэг огцорчихгүй ч түүнийг ихэд сандаргаж байгаа бололтой.
Учир нь тэрбээр Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нарын гишүүд УИХ-ын даргад
тогтоолын төслийг өргө барьснаас 20 минутын дараа буюу 16:00 цагт спикерийн
өрөөнд орсон юм. Ард түмний баяр Цагаан сар, цаашлаад АСЕМ, УИХ-ын сонгуулийн
өмнө огцорч, нэрээ шаварт хутгана гэхээс амбицтай аавын хүү аргагүй эмээсэн нь
дээрх үйлдлээс нь илхэн харагдав. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-ын Дубайд
хотод айлчлахдаа \”Оюутолгой”-н гэрээг Монголын ард түмэнд ашиггүй хийж, өмнө нь
байсан гэрээг улам дордуулсан юм.
Ингэхдээ Дубайд нэлээдгүй нууц байдалд хийсэн
бөгөөд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн дураараа авирлаж Монголын ард түмэн, УИХ-ын өмнө ганцаараа шийдвэр гарган гарын үсэг
зурсан юм. Түүний Дубайд байгуулсан \”Оюутолгой”-н гэрээгээр Монголын талын
хүртэх ашиг 2037 он хүртэл хойшлох юм байна. Ингэж сайн муу хэлүүлдэг ч өмнө нь
байсан гэрээг улам дордуулсан гэрээ байгуулж Монгол Улсын эрх ашиг, Монгол
түмнээс урвасан Ч.Сайханбилэгийг нэн даруй огцруулах ёстой хэмээн УИХ-ын 19
гишүүн гарын үсгээ зуржээ.
Гэхдээ энэ асуудлаар АН-ын ҮЗХ, Төрийн
байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд урьдчилсан байдлаар
эрх баригч АН Ч.Сайханбилэгээ огцруулах бус авч үлдэхээр тохиролцож байгаа аж.