УИХ-ын чуулганаар Иргэний
хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны туахй хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар
баталлаа. Уг хууль батлагдсанаар оны
өмнө зогсоод байсан ипотекийн зээл үргэлжлэх боломжтой болсон юм. Өөрөөр хэлбэл
арилжааны банкууд орон сууцны найман хувийн хүүтэй зээлээ олгоод эхэллээ гэж
ойлгож болно. Эхний ээлжинд материалаа
бүрдүүлсэн ч, тодорхойгүй шалтгааны улмаас гацаанд орсон асуудлаас бол хүлээлт
үүсээд байсан иргэдийн 70 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгож байгаа аж.
Тэгвэл ипотекийн зээлийн хүү
буурах тухай УИХ-ын дарга ярих болсон. Гэвч энэ асуудал хараахан эцэслэн
шийдвэрлэгдээгүй байгаа гэнэ. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал \”Инфляци
буурсан. Гэхдээ шуудхан зээлийн хүүг бууруулж таван хувьд хүргэнэ гэж ойлгож
болохгүй. Бидний төлөвлөж байгаагаар Засгийн газартай гэрээ хэлэлцээр хийж,
асуудлыг шийдвэл энэ хавраас зээлийн хүүг таван хувь болгон бууруулах боломжтой.
Сар шинийн баяр гэхэд эдгээр асуудлууд тодорхой болох байх. Эхний ээлжинд иргэд
найман хувийн хүүтэй зээлийг авах боломжтой боллоо” гэж тайлбарласан байна.
Засгийн газар, Монголбанкны
тохиролцоогоор ирэх дөрөвдүгээр сар гэхэд орон сууцны зээлийн хүүг тав болгож
буулгах тухай эх сурвалж хэллээ. Мөн өмнө нь зээл авсан иргэдийн хүүг
автоматаар буулгах шилжүүлэх асуудал ч энэ үед шийдэгдэх юм байна.
А.Аюуш