\”Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах
нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхийлөгч А.Ариунболд, ерөнхий нарийн
бичгийн дарга Д.Чулуунбаатар нар зарим компани эрчим хүчний үнээс болж
хэрэглэгчдийг нэг тэрбум орчим төгрөгөөр хохироосон тухай мэдээлэл хийлээ.
Тодруулбал,
\”Пюр Хаус”, \”Жигүүр Гранд”, \”ЮБП”, \”Зүүн хүрээ шилтгээн”, \”АО Жаргалант”,
\”Ричфортун”, \”Блю Скай”, \”Ажигана” гэх компани өнгөрсөн онд 7,500 өрх /нэг өрх
дөрвөн ам бүлтэй гэж үзвэл/ буюу 70,000 хэрэглэгчээс эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг
аж ахуйн нэгжийн тарифаар тооцон авч нэг жилд
900 гаруй сая төгрөгөөр иргэдийг хохироосон гэв. Мөн одоо мөрдөж буй
цахилгаан эрчим хүчний тариф Үйлдвэр аж ахуйн байгууллага 1K/ц эрчим хүч 128.50, ахуйн хэрэглэгч 1K/ц эрчим хүч 98.40 төгрөг.
Нэг өрх
сард 150 к/ц эрчим хүч хэрэглэсэн гэж үзвэл ахуйн хэрэглэгчийн тарифаар 14,760
төгрөг. Харин аж ахуйн нэгжийн тарифаар
19,275 төгрөг болно. Ийн сард нэг өрхөөс 4,515 төгрөг илүү авсан байна. Харин
жилээр тооцвол 54,180 төг болно. Үүнийг 17,500 өрхөөр тооцвол нэг жилд
948,150,000 төгрөгийг хууль бусаар авч хэрэглэгчдийг хохироосон ” гэв.
Уг
үйлдэл нь тухайн барилгын компани иргэн Эрчим хүчний тухай хуулийн 12.1, Аж ахуйн
үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах
тухай хуулийн 12.9 заалтыг тус тус зөрчиж байна. Мөн тухайн үед Монголын хэрэглэгчдийн
эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо уг асуудлыг шийдвэрлүүлэхээр
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Эрчим
хүчний зохицуулах хороонд хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй ажээ.
Хамгийн гол нь энэ асуудлыг Засгийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо нэн
яаралтай шийдэж, хэрэглэгчдийг цаашид хохироохгүй байх тал дээр анхаарах
хэрэгтэй байна” гэв. Тэдний хувьд Засгийн газраас 2016 оныг Хэрэглэгчийн жил
болгон зарласантай холбогдуулан уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг УИХ-ын
Өргөдлийн байнгын хороонд хоёр дахь удаагаа, мөн Засгийн газарт хүргүүлж байгаа
ажээ.