Монгол Улс Япон Улсад хонины ноосоор хийсэн дулаалгын
бүтээгдэхүүнүүд экспортолж эхэллээ. Дархан-Уул аймгийн \”Эко Ноос” компани дулаан
тусгаарлагч энэхүү бүтээгдэхүүнийг Япон Улсад экспортолж эхэлсэн бөгөөд чанар
стандартаараа Японд гайхагдаж эхэлсэн байна. Тиймдээ ч Японы иргэд өргөнөөр
худалдан авч, дулаалгандаа ашиглаж
байгаа аж. Японы мэргэжилтнүүд ч хонины ноосоор хийсэн дулаан тусгаарлагч
бүтээгдэхүүн илүү сайн гэдгийг онцолсон байна. Ийнхүү эрт цагаас хойш Монголын
ард түмнийг дааруулаагүй хонины ноосоор хийсэн бүтээгдэхүүнээр дулаалсан сууц /эсгий
гэр/-ны гол түүхий хонины ноосон дулаалга /эсгий/ Японыг дааруулахгүй байх
шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч эхэлсэн байна.
Төгс