Энэ сарын 1-ний өдрөөс НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой болсон. Зөвхөн НӨАТ-ын хувийг буцаан авах төдийгүй сар бүр сугалаанд оролцох эрх зүйн зохицуулалт бүодсэн юм.
Үүнтэй холбоотойгоор, \”УБЦТС\” ТӨХК-аас цахилгаан хэрэглэгчдийн мэдээллийг системийн санд дамжуулах ажил хийгдэж байна. Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчдээс дараа сард нь тооцож авдаг тул \”УБЦТС\” ТӨХК-аас 2016 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн татвар төлөгч хэрэглэгчдэд төлбөрийн баримтыг хэвлэж өгнө. Иргэд цахилгааны төлбөрөө \”Хэрэглэгчдэд үйлчлэх төв\”-д болон салбар кассад бэлнээр төлсөн айл өрх, аж ахуй нэгжүүд баримтаа тэндээсээ шууд авах боломжтой. Харин банкинд бэлнээр болон, бэлэн бусаар төлсөн хэрэглэгчид тухайн банкнаасаа баримтыг авах юм.
Нинж