УИХ-ын
дарга З.Энхболдын зөвлөх, Зам, тээврийн сайд асан А.Гансүх улстөрийн хүрээний \”муухай\” заргач хэдхэн хүний нэг билээ. Тиймдээ ч тэднээр тэр бүр \”оролдоод”
байдаггүй. Нөгөө талаас эдгээр хүмүүс луйвар, шамшигдуулалтын хэрэгт хамгийн
ихээр сэжиглэгдэж, хардах эрхтэй иргэдийн амнаас үг унагалгүй шүүхдэлцэж,
ганцхан үг, цифрийн алдаан дээр нээнтэглэж 100 саяыг нэхэмжлэх энүүхэнд. \”Олон
юм яриад байгаа наадхынхаа аманд доллар чих, нэг хүний аманд 6000 доллар л
багтдаг юм билээ” гэж хүний аманд доллар чихэж үзсэн аятай ярьдаг байсан манай
ардчилсан нийгмийн томчууд өдгөө хүмүүсийн амыг шүүхээр тагладаг болж. Тэгвэл
улстөрийн хүрээний бус, жирийн иргэдийг шүүх цагдаагаар сүрдүүлэн далайлгадаг
гарын таван хуруунд багтахаар тэдгээр хүмүүсийн нэг А.Гансүхийг нийтлэлч Баабар
ингэж хэлжээ.
\”Жапан тауны хөрөнгө
оруулагч өвгөнийг буудалд байхад нь өрөөнөөс нь хар тамхи оллоо гэж цагдаагаар
бариулдаг нь наад шаар чинь”, \”Твиттерээр цуурсан Ц.Бат инженер биш иймэрхүү
хулгайч луйварчин шоронд очих ёстой юм л даа”, \”Одоо Жапан таунаас луйвардаж
авсан хэдэн байртай. Гүтгэсэн гээд намайг шоронд хийг л дээ”,\”Твиттерт юм
бичлээ гээд нэг нь гомдол гаргадаг, нөгөө нь шоронд хийдэг. Арай дэндэж байгаа
юм биш үү”, \”Ядахдаа тэр Ц.Бат нь хүн аймаар доромжлол бичээгүй л юм байна лээ.
Харин би хэлий, ГАНСҮХ БОЛ ХҮНИЙ АДАГ”
хэмээн жиргэсэн юм.
Түүнчлэн нийтлэлч Баабар энэ асуудалтай холбоотой бичсэн нэгэн нийтлэлдээ \”Бусдын, ялангуяа
гадаад хөрөнгө оруулагч болон оруулахаар зориглогч нарыг дээрэмддэг хэрэг
арваад жилийн өмнөөс үзэгдэх болсон ба одоо үүгээр мэргэшсэн бүлэглэлүүд олон
болсон. Мэдээж зиндаа зиндаандаа. Хамгийн дуулиантай нь барилгын хөрөнгө
оруулагч япон иргэнийг зочид буудалд өрөөнөөс нь хар тамхи олсон болгож шууд
шоронд хийж байсан. Хятадын жижиг хөрөнгө оруулагчдыг дээрэмдэх үйлдэл бүр
хавтгай болсон. Гэнэт баривчлан шоронд хатааж байгаад ядраад бууж өгөхийн үед
нь холбогдолгүй болохыг нь \”тогтоох” ба дахиж Монголд орж ирэх эрхийг нь хасан
паспорт дээр нь хар тамга дараад элдэн хөөдөг. Ийм тохиолдол Солонгосын нэлээд
том хөрөнгө оруулагчид ч тохиолдож байлаа. Мэдэж энэ бол бүр сурцтай болсон
сүлжээ.\” хэмээн бичсэн юм. Хэдэн жилийн өмнө Жапан
Таун /Japan
Town/ хэмээх хэн хүний атаархал төрүүлэм томоохон
хорооллын тансаг төслийг хэрэгжүүлэгч Японы \”Суруга Монгол” компанийн захирлыг
зочид буудлын өрөөнөөс нь хар тамхи илэрсэн хэргээр саатуулж, багагүй
дуулиантсан. Сүүлдээ захирал өвөөгийн өрөөнд хэн нэгэн хар тамхи нууцаар тавьсан
болж, энэ хэргийг нь компанийнх нь ажилтнууд хийсэн болох нь тогтоогдсон. Энэ
хэргийн ард улстөр, бизнесийн бүлэглэлийн томчууд байгаа гэх авч тогтоож
чадалгүй дарагдсан.
Ямартай ч, нийтлэлч Баабар гуайн хэлснээр УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх, Зам, тээврийн сайд асан А.Гансүх \”Japan Town”-ийн эзнийг дарамталж байгаад хэдэн байр дээрэмдсэн болоод байгаа юм
даа. Нөгөө талаас идэвхтэй жиргээч Ц.Бат, Л.Даваапил нарыг ялихгүй зүйлээр
торны ард суулгаж, 9 сая төгрөгөөр торгуулсан А.Гансүх нийтлэлч Баабар гуайг
яагаад шүүхэд өгөхгүй байна. Түүний хэлсэн үг бодитой болохоор бас шүүхдэлцэж
байгаад дахиад ч булхайгаа дэлгүүлнэ гэсэндээ ийнхүү чимээгүй сууна уу. Уг нь,
иргэн Ц.Бат, Л.Даваапил нарыг шүүхэд өгөхдөө \”Төрийн дархлааг тогтоож байна. Намайг гүтгэсэн нь
миний нэр хүндэд гэхээсээ илүүтэй Монгол төрийг гутааж буй хэрэг. Учир нь гүтгэж буй
асуудлууд нь намайг төрийн алба хашиж байх үеийнх”хэмээн тун чиг уран үгс чулуудаж байсан мань эрхэмд Баабарын үг төрийн дархлалд
хамаарахгүй болчихов уу. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан,
багадаа л 50 тэрбум төгрөг шамшигдуулсан гэх хуурамч Самсунг компанитай
холбоотой төмөр замын хэрэгт төрийн өндөр албан тушаалын улмаас хоригдоогүй ч
сэжигтнээр тооцогдон шалгагдаж буй Зам, тээврийн сайд асан А.Гансүх судлаач
Л.Даваапилын \”Самсунгтай
1км төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ? Сайдаа. Тэнд
луйвардсан мөнгө чинь наад 3.6 чиньхол давна” гэсэн ганцхан өгүүлбэрт зарга
мэдүүлж 9 сая төгрөгөөр торгуулсан. Судлаач Л.Даваапил А.Гансүхийг Зам,
тээврийн сайдаар ажиллаж байхдаа \”МИАТ”-д хийсэн шинэчлэлээр
3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” хэмээн жиргэсний хариуд \”Самсунгтай
1км төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ? Сайдаа. Тэнд
луйвардсан мөнгө чинь наад 3.6 чиньхол давна” гэж бичсэн бөгөөд ийнхүү шүүх, АТГ-аар дамжсан тэр
хоёрын он жил дамнасан маргаан төр, иргэн хоёрын хэн нь дийлдгийн адилаар өндөрлөв.
Ингээд дүгнэхээр төрийн ажил гэхээсээ хэн нэгнийг дарамталж, дуугай болгож, дээрэмдэхдээ
илүү гаршсан байж болохоор А.Гансүх ийм л зүйл Их хурлын даргад зөвлөдөг
санагдаад байх юм.
Нинж