Энэтхэгийн хойд хэсэгт аянга, хүчтэй бороо элсэн шуурга шуурсны улмаас улмаас нийт 110 хүн нас барсан талаар ТАСС пүрэв гаригт The Indian Express сониноос иш татан мэдээллэжээ. Байгалийн гамшгаас нас барагсдын тоо 77 гэж бүртгэгдсэн байсан боловч 109 хүн болон нэмэгдсэн. Тус хэвлэлд нийтэлснээр ялангуяа Уттар-Прадеш мужид байгалийн гамшигаас хохирогсод 64, Раджастанд 30 хүн хохирсоноор нийтдээ 130 хүний амь нас эрсэдсан байна. Элсэн шуурга Харьяна, нийслэл Дели орчимоор дайран өнгөрсөн байна. Элсэн шуурга лхагва гаригийн орой Хойд Энэтхэгийн районуудыг дайран хохирол учруулсан байна. Энэтхэгийн ерөнхий сайд Неранда Моди хохирогсод болон нас барагсадын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.
Ц.Пүрэвдорж