Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөлөөс \”Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” сэдэвт аяныг 2015 оны 12 дугаар сарын 20-ноос 2016 оны 02 дугаар сарын 20-ны хооронд 2 сарын хугацаатайгаар зохион байгуулж байна.
Аяны хүрээнд аймгийн Прокурорын газар нь Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудтай хамтран ерөнхий боловсролын сургуулийн 10-11 дүгээр ангийн 500 гаруй сурагчидад мансууруулах бодис, эм бэлдмэлийн хор уршиг, үүнээс үүдэн гарах үр дагавар болон гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга, сургалтыг зохион байгуулжээ.