Өчигдөр буюу энэ сарын 2-ны өдөр, ӨМӨЗО-ны Засгийн газар Японы эсрэг дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойд тохиолдуулан өвтөгш хурал хуралдлаа. Хуралд оролцсон бүх хүмүүс босч зогсон төрийн дууг хамтаар дуулав. Хурлыг ӨЗО-ны дарга Баатар хурал эрхэлж ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ван Жюүнь үг хэлжээ. Тэрээр бас хуралд оролцсон хамт олны дагуулан дайнд алтан амиа алдсан баатарчуудад хүндэтгэлийн ёс хийсэн байна.
Мөн Жанши мужийн нэгэн тосгоны тариачид Дундад улсын ард түмэн Японыг эсэргүүцсэн дайн болон Дэлхийн ард түмэн фашизмыг эсэргүүцсэн дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэсэн байна. Тэд эрдэнэ шиш, улаан чинжүү, шар будаа зэрэг намрын ургац хураалтаараа дайны ялалтын 70 жилийн ойн логог бүтээжээ.
Эх сурвалж: solongonews.mn