Гурваас бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй. Харин магнитуд 7 ба түүнээс дээш болох үед том талбай хамарсан сүйрэл болдог.
Тэгвэл өнөөдөр үүрээр буюу 04:17 цагт Ховд аймгийн Дарви сумын Баянбулаг багийн “Буянт” гэдэг газар 4.2 магнитудын хүчтэй /Ө-460 97/00///, У-93041/00/// газар хөдлөлт болжээ. Буянт нь сумын төвөөс баруун зүгт 18 км-т оршдог юм.
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн байна. Харин ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас мэдээллээ.