Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрний хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250м газарт барилга угсралтын ажил хийх тул өнөөдөр орой 22:00 цагаас ирэх есдүгээр сарын 3-ны 22:00 цаг хүртэл тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Энэ хугацаанд нүхэн болон жаазан гүүрний ажил, жаазан гүүр рүү орох гарах замын ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Өнөөдрийн байдлаар нийт төслийн ажил 36 хувь, шинэ гүүрний барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна.
Цаг агаарын болон бусад хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалан ажил саатахгүй бол шинэ гүүрийг Улсын их баяр наадмаас өмнө, нийт бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ