Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суух Т-ын эзэмшлийн “Mitsubishi kolt”, 1 дүгээр хороонд оршин суух Б-ийн эзэмшлийн “Toyota Pruis-10” маркийн автомашинууд хулгайлагджээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай М, Ч нар бүлэглэн үйлдсэнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.
Иймд иргэд автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, нүдэнд ил харагдах газар цүнх болон эд зүйл орхихгүй байхыг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.