• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 12
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

    Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

    Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

    Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

    Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

    Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

    Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

    Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

    Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

    Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

    Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос үүдэж энэ онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

  • Улс төр
    Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

    Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

    М.Энхцэцэг: ЭХЯ хууль зөрчин говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан

    Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

    Н.Учрал: Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно

    Н.Учрал:Одоо 39 эмнэлэг барьж байна, үүн дээр шинээр 34 эмнэлэг барина

    Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмнэ

    Аудит: Засгийн газарт танах боломжтой зардлууд байна

    Л.Амар: 2027 оны төсөв баян айлын эрх хүүхэд шиг аашилж, байдгаа барж буйн жишээ юм

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Непалд болсон үерийн улмаас олон зууны хүний амь эрсэджээ

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

No Result
View All Result

Ханд чин вангийн Хулгар Нацаг

by
2018-05-11 09:42
in Үндэстэн
7
Ханд чин вангийн Хулгар Нацаг
SHARETWEET

Түшээт хан аймгийн Дайчин чин вангийн хошууны нутаг- Хангалын голын адаг хавиар 1860-аад оны үед нутаглаж байсан ард Дашийн эхнэр Соном нярайлж, нэгэн хөвгүүн төрүүлжээ. Энэ нь домогт Хулгар хэмээх хочтой Баянмөнх арслан байлаа. Эцэг Даш нь чамгуй сайн барилддаг “харцага” цолтой нэгэн байжээ. Эднийх мал хөрөнгө багатай харц ядуу айл байжээ. Нэгэн үдэш “шат” Дагва гэдэг хүн ирж, өр нэхэн загнаад, тэднийг унтуулахгүй байсанд гэрийн хоймор хэвтэж байсан 17 настай хүү Нацаг нь өндийн сууж байснаа эвшээж, хоёр гараа сунган хүчтэйхэн суниасанд өнөөх хүний цээжинд хүрч хавиргыг нь гэмтээжээ. Эцгийгээ нас барсны дараа Нацаг өрх гэрээ толгойлох болсон байна. Дүү Санзай, Равжаа хоёр нь маш их тэнхээ бяртай ч дүйнгэдүүхэн хүмүүс байсан учир Нацаг хоёр дүүгээ хүний амь нас хохироож мэднэ гээд барилдуулалгуй сэрэмжлэн хорьдог байжээ. Нэг намар эх Соном нь хүү Санзай, Равжаа хоёрыгоо өглөө эрт түлээнд явуулжээ. Үд хэвийх үед нэг нь үндсээр нь булга татаж унагаасан бүдүүн хар мод чирээд, нөгөөх нь хэмхэрсэн тэргээ баглаж үүрээд үхрээ хөтлөн ирсэн гэдэг. Нацаг эгэлгүй их бяртай, арга овсгоогоороо гайхагдсан хүн байжээ. Түүний тухай сонсоогүй чих, бахдан гайхаагүй нүд сэтгэл тэр үед байгаагүй гэдэг. Хулгар Нацаг тэр үеийн Монголын шилийн сайн эрчүүлийн нэг байв.

Нэгэн өвөл Бээжингээс амбаны 100 тэмээ ачаа бараа Бээжин Сономын хашаанд буужээ. Энэ хашаа жин буудаг тусгай зориулалтын бөгөөд маш бех өндөр хашаа, хятадын өргөн чөлөөний хойд нүүрэнд, Гэсэр сүмээс зүүн урагш 500 метр орчимд байжээ. Энэ хашааны хэрэм 2 метр гаруй өндөр ажээ. Бээжингээс 100 тэмээ бараа ирсэн шөнө Бээжин Сономынх хашаагаа цоожлон хоножээ. Өглөө бараагаа бүртгэн үзвэл 4 тэн боодол бараа алга гэнэ. Шенө нь бага зэрэг цас орсон тул мөрийг нь мөшхивөөс баруунаас хоёр явган хүн хашааны гадаа ирж, давж ороод 4 тэн ачаа аваад буцаад явсан бололтой байна гэнэ. Мөрдөж үзвэл Гандангийн дэнж рүү гараад олон хүний мөртэй хутгалдан алдагджээ. Хоёр тэмээний ачааг хоёр хүн аваад явчихаж болмооргүй тул гайхаж энэ хачин явдлыг манж амбанд мэдэгджээ. Манж амбан Дайчин ванд “Энэ хулгайг өнөөдрийн дотор ол” гэж тушаажээ. Тэгээд Хулгар Нацагийг өчигдөр орой Хүрээнд ирсэн, явж байсан гэж хүнээс сонсоод байдаг айлаас нь түүнийг авчирч байцаахдаа: ‘ Нацаг чи амбаны 4 тэн барааг яасан бэ” гэж Дайчин ван өөрөө тулган асуувал: “Тэнд бий” гээд өөрийн байгаа Дүйнхорын аймгийн хашааг заажээ. “Чи хэнтэй яаж аваа вэ” гэвэл: “Жамцтай өргөөд явчихсан” гэв. Уг авсан барааг бүртгэн үзэж бүрэн бүтэн байсанд Дайчин ван санаа амарч, манж амбанд мэдэгдсэнд: “Хоёр тэмээний бүтэн ачааг хоёрхон хүн авч явсан гэдэгт би итгэхгүй. Хэрэв энэ үнэн бол надад хэрхэн авсаныг нь үзүүл” гэжээ.

Тэгээд Жамц Нацаг хоёр шөнө яаж үйлдсэнээ дахин үзүүлэх болж, Бэзжин Сономын хашаанд манж амбан зэрэг хүмүүс хүрэлцэн ирэв, Тэр хоёр шатаа хашааны гадаа тавьж, хулгар Нацаг шатаар хэрмэн дээр гармагц шатаа авч дотогш нь тавиад хашаанд орж, тэн барааг өргөж авчраад шатны дээгүүр хэрэм давуулан шидэж өгсөнд хэрмийн гаднаас Жамц нь тосон аваад газар тавьжээ. Ийнхүү хаяж, авалцаж өгөлцөөд шатаараа гарч явжээ. Авсан хоёр тэнгээ оосорлож мөрөвчлөн, нэг ч амралгүй явсаар хашаандаа ирж гэнэ. Үүнийг үзсэн амбан учиргүй гайхаж тэдний хүчийг магтан, шөнө авсан 4 боодол барааг зүгээр өгч, хойшид миний юмыг бүү аваарай гэж захисан гэдэг.

Ийнхүү Хулгар Нацаг шилийн сайн эр явсан боловч монгол бөхийн түүхэнд нэртэй алдарт арслан байлаа. Энэ хүн бол Дайчин вангийн хошууны жирийн ард байлаа. Түүнийг хулгайч гэж муулах хүн байвч, ядарсан хүнд тусч, сайхан сэтгэлтэй гэлцэх нь олон байв. Түүний нас ахисан хойноо Амарбаясгалан хийдэд мөргөхөөр явж байтал “Малчин шийр гэдэг газар олон явган хүн хүүхдээ үүрч, хөгшдөө хөтөлж, уйлж явсан гэнэ. Учрыг асуувал “Бид өвөрлөгч улс, Дунд гурван гүнийхээс мөргөлөөр ирсэн юм. Гэтэл өнгөрсөн шөнө хамаг юмыг маань дээрэмдэж, заримыг маань хүлж оорхиод явчихлаа. Одоо яахаа мэдхгүй явна” гэхэд Нацаг морь малын нь зүс, эд хогшил зэргийг нь мэдэж аваад нэгийг нь дагуулан уулын оройд гарч бараа хартал, битүү модон дотроос утаа цоргодож байхыг үзжээ. Тэр зүг дөхөж очин, дагуул хүндээ хоёр морио орхин, зулзаган хус булга татан таяг болгон тулаад утааны чигт явжээ. Тэгээд модны чөлөөгөөр ажиглахад мөргөлчдийн алдсан морь мал зүсээрээ байсан тул очиж овоохойд орвол нэг бүдүүн эр Нацагийг хялайн харж, гараа зангидан зүхсэнээ эрээн иштэй том хутга гарган харуулахад, Нацаг: “Аль нь ч надад болох хэрэг” гэжээ. Тэгээд Нацаг мах буцалгаж байсан тогоог өөр рүү нь өшиглөхөд сайхи эр муухай чарлаж гэдрэг унаж, гаднаас 6 хүн гүйдцэж ирэв. Нацаг эхний хүнээр бусдыг нь цохилж орхиод луйвардсан эд малыг нь авчирахад явгарсан мөргөлчид: ” Хан тэнгэрээс бууж ирсэн ачтан уу. Хатан дэлхийгээс ургаж гарсан шидтэн үү” хэмээн мөргөцгөөжээ. Тэд нар Нацагийн алдар нэрийг асуухад, “Надаас дээгүүрх нь хулгайч гэдэг юм. Надаас доогуурх нь Хулгар Нацаг гэдэг юм. Үе тэнгийхэндээ бол бөх Нацаг гэж дуудагдаж явлаа” гэж хариулжээ.

Түүний цэнхэр бор морь гэж ер бусын чадалтай адгуус байжээ. Нацаг бор мориороо алс холын аянд явахдаа олон баяны хотноос яая даа гэсэн тарган ирэг давхиут дундаа шүүрч хүнс залгаж байжээ. Тэр байтугай үхэр шүүрч байсан байна. Тухайлбал нэгэн шөнө нутгийн тун харамч баян айлын шүдлэн үхрийг морин дээрээсээ шүүрэн авч дүүрээд явчихсан байна. Тэр баян хүний мөр гараагүй хирнээ уяатай байсан үхэр нь алга болсонд мэл гайхаж байжээ.

Нэгэн удаа Хулгар Нацаг хэрэгт сэжиглэгдэж мөрдөгдөж байжээ. Тэрбээр шоронгийн ахлах хуягаар дамжуулан хошуу ноёноосоо: “Та намайг улсад барилдуулаач. Тэгвэл би түрүүлж хошууныхаа алдрыг дуурсгах болно. Хэрэв ингэж чадвал та намайг дээдэст айлтган хэргээс мулталж чадах уу” гэж асуулгажээ. Тэгтэл ноёнтон: “Чи хэлсэн амандаа хүрсэнгүй. Худал хэллээ. Шилийн сайн эр ч болдоо” хэмээн ширүүхэн байжээ. Нацаг “Ноёнтон минь даншиг бол төрийн гол наадам. Энэ их наадамд хэрэгтэн ялтан хүн түрүүлэх нь онцгүй хэмээн бодлоо. Хэрэв таныг соёрхвол Арван засагт л барилдаж түрүүлье” гэхэд, “Хулгар нохой чи ийм зальтай” гэж ноён инээгээд, болзол тогтоож: “Үүнийг тасалвал барилдуулна” гээд гурав давхарласан аргамж өгөхөд, хөлдөө оруулан дугтраад барилдах эрх олсон гэдэг. Энэ наадамд үзүүр түрүүнд Намхай аварга Нацаг хоёр үлджээ. Аваргатай өрж байх хоорондоо Нацаг: “Нэгэн ахмад бөх ноднин жил Намхайгаас хүн голлож нохой мордвол чи яахав гэж асууж байсан нь нэг л учиртай” хэмээн бодож байлаа. Хоёр их хүчтэн хэд хэдэн удаа барьц тавилцав. Нацаг ялимгүй хэвгий газар харсаар, яг тийм мөч эгзэг таармагц, аваргыг улаан сугаар нь тэврэн нохой мордож хөөгөөд давж, Арван засгийн наадамд түрүүлжээ. Ингэж Нацаг улсын арслан цол хүртэж,, ноён ч түүнийг дээдэст айлтган хэргээс мулталсан юм гэдэг.

Нацаг Вангийн хүрээнд байхдаа сайн нөхөр Ёндонгийнхоо хамт Тамгын толгой гэгч дээр гарч бараа харж байтал Майдарын голд аянчин буужээ. Түүнийг хараад Нацаг нөхөртөө: “Хоёулаа тэнд очиж олз олох уу” гэхэд, “Юун олз” гэж нөхөр нь гайхахад, Нацаг: “Намайг дагаад л очвол болох нь тэр” гээд хоёулаа очиход том хөх майханд олбог дэвсээд, жингийн даамал лухгар эр сууж байжээ. Даамлын тоомжиргүй занг мэдсэн Нацаг нөхөртөө: “Энэ хайнагийн шарыг өргөчихвөл эзэн нь юу өгдөгсөн бол” гэхэд даамал сэртэсхийн: “Залуу чи байтлаа миний хайнагийн шарыг тэвэрч өргөх болж байна уу, Тэгж чадвал тэрэгтэй ачаан дээр нь өөрийг нь нэмээд, дайварт нь уяан дээрх жороо хүрэн морио эмээл хазаартай өгчихөд ах нь хотойхгүй хүн дээ” гэжээ. “Нээрээ юм бол уртхан бөх аргамж авч ир” хэмээн авчруулаад, шарыг хүлж байтал жинчид цугларч: “Залуу хүний ааг гэдэг сайхан юм даа. Өргөж чадахгүй бол яах болж байна даа” гэхэд: “Яах юу байхав. Намайг нас тоолон ороолгоорой л доо. Би 25-тай, нөхөр маань 23 тай, нийлүүлээд 48 ороолгосон ч та нарын л дур” гэжээ.

Нацаг шарын цээжин дор орж хүлсэн аргамжнаас татан сэгийтэл өргөн, даамлын майхныг тойрч тэргэн дээр авчирахад жинчид мэл гайхан биесээ харах зуур, “Ёндоон шараа хөллөөд хөдлө. Би морио эмээллэж аваад хойноос чинь очьё” гэж хэлсэнд эзэн юу ч хэлэлгүй араас нь дагаж явснаа: “Эр хүн хэлсэн амандаа гэдэг юм. Чи амандаа хүрч би алдлаа. Чиний эр биеийн чадлыг гайхаад баршгүй юм. Алдраа хэлж, гэрээ зааж өгвөл болох уу” гэж гуйсан аясаар өгүүлэхэд: “Намайг Ханд чин вангийн Хулгар Нацаг” гээд гэртээ харихад, даамал дагаж очин ачаанаас нь буулган өгч, Заяын гэгээний албат болохоо танилцуулаад буцах болоход Нацаг “Эрийг бүү бас, далайг бүү янд гэдэг үг байдаг. Эвгүй санагдаад байвал танд юмыг чинь буцаагаад өгсөн ч болно шүү дээ” гэхэд, “Нэгэнт өгсөн юмыг буцааж авах хэрэггүй юм. Харин холын надад хөл дүүжлэх юм өгвөл боллоо” гэхэд нь,” Мөнгөн эмээл хазаартай хүрэн морио та унаад яв” гээд цулбуурыг нь атгуулжээ. Тэрбээр нэгэн удаа Хангалын адагт Уртын товогт хийсэн нэгэн наадамд Арцат хэмээх Уламбаяр заантай үлджээ. Нацаг арслан газрын доод талд, Арцат заан газрын дээд талд нь зогсон өрж байжээ. Уламбаяр заан ухасхийгээд арслангийн доогуур орохоор гүйтэл, тэрбээр жаахан зайлаад бөгс рүү нь алгадтал холоо харуулдан унасан аж. Түүнийг тахимаа өгөхөөр ирэхэд нь Нацаг: “Арцат заан уртын горхиноос ус балгаад ирэв үү” гэж тавласан гэдэг.

Говь нутгийн сайхан бүсгүйд сэтгэлтэй болсон Нацаг үе үе түүгээр ирдэг болжээ. Нэг ирэхэд нь саахалт айлын том хүрэн бух үнээ саалгахгүй, ойртоход сэжлэн мөргөх янзтай байв. Бүсгүй “Энэ золигийг нэг сайн хашраахсан” гэхийг сонссон Нацаг бухны хоёр эврээс барин дугтарсанд бух өвдөглөв. Нэг гараараа бухын урд хөлийг татан авчирч хоёр эврийн нь хооронд тохоод нарийн сураар хөл эвэр хоёрыг холбон орхитол бух орь дуу тавьсан гэдэг.

Хулгар Нацаг нэг зун Вангийн Хүрээнээ хэсэж явтал нэг хятад наймаачин Заяатын пүүснээс баахан торго дурдан, чихэр чавга моринд ачин явах гэж байгааг дуулаад, Даш мэргэний давааны аманд ширэнгэн дотор тосч суутал нөгөө хятад ачаатай цагаан морь хөтлөөд өгсөж иржээ. Нацаг чармай нүцгэлээд сэмхэн хойноос нь дагаж очин, морины нь хазаарыг мултлан, өөрийнхөө толгойд углаад ажиг ч үгүй яваад байхаар нь захдан зогстол урагшаа зүтгэн чангааж байснаа уур нь хүрэв бололтой “Хай яасан золигоо” хэмээн хашхиран эргэж харснаа жигтэй муухай бахиран зугтан алга болж өгөв. Тэр хятад “Цагаан морь хөгширхөөрөө чөтгөр болдог юм байна” хэмээн ярьсан гэдэг. Мөн Вангийн Хүрээний Заяатын пүүсийн данжаад сайхан жороо шарга морь худалдан авчээ. Тэрбээр шарга морио хаяа унаж, хороо захаар гарч зугаацан гайхуулж явдаг боловч, угаасаа унаанд сайнгүй учир дэмий л хадгалан тэжээж борддог байжээ. Нэгэн шөнө Нацаг түүнийг хулгайлан авахаар мухрын Дамба гэдэг хүнтэй хоёулаа очжээ. Нацаг хашааг давж ороод шарга морины дөрвөн хөлийг хүлээд өргөж 2 метр илүү өндөр шивээ хашаан дээгүүр давуулан шидэхэд Дамба гадна талд нь зэхэж байгаад газар хүргэлгүй тосч авсан байна. Мухрын Дамба гэдэг нь бяр чадал ихтэй, тэмээнд хоёрыг ачдаг урьдын мухар баглаа барааг пүүсний хашаан дээгүүр давуулж шидэхэд газар хүргэлгүй тосч авч байснаас “мухрын Дамба” гэж алдаршсан гэдэг.

Одоогийн Дундговь аймгийн Төгрөг орчмоор Харчин өртөөний Сэвхүүлийн Төмөр гэдэг чадал тэнхээндээ бардсан дээрэнгүй эр байсан гэдэг. Тэр дургүй хүнээ барьж авч улайссан төмрөөр хайрч, элдвээр зовоодог байсан байна. Хулгар Нацаг говь руу явж байхад нэг танил нь: “Чи Харчины Төмөрийн гарт орж үхэхнээ дээ” гэхэд Нацаг зориуд Төмөрийн нутагладаг Өртөөний дунд ус гэдэг газар очоод Төмөрийн адуунаас шилэн барьж байтал урт хар гэзэгтэй нэгэн хүдэр хар хүн давхиж ирээд: “Хаа газрын нусгай хүү энэ хүрээд, уснаас маань морио уулгаж, унаган хүлгийг минь ногтолж байна вэ. Үйл чинь татаж дээ” гээд уургаараа Нацагийг цохиход, дуугаралгүй морьдыг ногтолж байв гэнэ. Төмер дахин цохиход Нацаг уурганаас нь дугтарвал Төмөр тэр дороо газар харуулдан унажээ. Нацаг Төмөрийг янгинатал хүлж, гэзгийг нь ар тийш чанга татаж бүсэнд нь сойгоод, ус руу толгойгоор нь удтал шумбуулан ам өчгийг нь асууж одоо үүнээс хойш түүнээс цааш хэзээ ч муу муухай явдал гаргахгүй гэсэн тангарагийн үгийг нь авч байсан ба эдэст нь Төмөрийн хэт цахиурыг авч тамхи асаан толгой дээр нь дутуу татсан тамхиныхаа галыг цохиж байсан гэдэг.

Нацаг бас нэгэн удаа Говь мэргэн вангийн хошууны нутагт явж байгаад нэгэн худаг дээр очжээ. Том биетэй, бадриун чийрэг, нүдэнд дулаахан эмэгтэй томоо эгчийн ховоогоор мал усалж байна гэнэ. Бүсгүй Нацагг шууд таалагдаж “элэг баримаар” санагджээ. Эхлээд яриа өдөж айл асуув. Гэтэл бүсгүй өрөөсвн гараараа ишнээс нь барьсан ховоотой усаараа ажиг ч үгүй тээр тэнд гэж зангажээ. Нацаг алив би туслая гэж хэлээд ус татангаа тэр айл чухам хаана гэнээ гэж дахин лавлаж, өрөөсөн гартаа барьсан ховоотой усаараа тэр зүг зангахад гар нь салганаж байжээ. Үүнийг харсан эмэгтэй доогтойхон жуумалзаж байна гэнэ. Үүнд ичсэн Нацаг шууд мордон, зорьсон айл руугаа явсан гэдэг. Хожим тэрбээр дээрх учралынхаа тухай хуучлахдаа энгүй хүчтэн ийм эхчүүдээс төрдөг байх гэж бахдан ярьж байжээ.

Нацаг нас тогтож явсан цаг юм. Одоогийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн орчимд суурьшиж дөрвөн ханатай гэр, хэдэн ямаатай ядуулаг аж төрж байжээ. Нутгийн нэг баяныхаас нүүх ачлага гуйхад тэргэнд сайн сураагүй соёолон шар яйжгий тэрэг хоёр өгчээ. Оройхон саахалтын газраас нөгөө айлын зүг том юм үүрсэн нэг хүн ирж яваа харагджээ. Ажиглавал Нацаг үхэр тэрэг хоёрыг нь баглаад үүрч ирэхэд баян ихэд гайхан харж байтал өмнө нь ирээд: “Галд гал болохгүй зомгол, гарын ая даахгүй тугал хоёроо аваарай” гээд чулуудахад тэрэг нь хэмхэрч, үхэр нь булбарч үхсэн гэдэг. Маргааш нь Нацаг дөрвөн ханатай гэрээ баглаж, дээр нь хэдэн ямаагаа тавиад, уул даваад явчихсан гэдэг.

Тэрбээр 50 эргэм насандаа Дайчин вангийн хошуу наадамд ирэхэд хөлийн цэцээр урьжээ. Тэгтэл тэрбээр: “Үгүй би барилдахаар ирсэн” гэв. Наадам зохион байгуулж байсан түшмэдүүд: “Нацагийн насны нар хэвийжээ. Барилдаж яахнав дээ. Одоогийн гарч ирж байгаа залуу бөхчүүд ширүүн. Тэдэнд хэмхлүүлэх нь үү ээ” хэмээн бодож байв. Гэтэл арслан төдийлөн түүртсэн шинжгүй дөрөв давав. Улмаар тавын даваанд ам авах болоход цэцийнхэн: “Нацаг гуай ч хошууныхаа нэг гайгүй залууг авч бууж өгөх биз ээ” гэж өөр хоорондоо ярилцаж байв. Тэгтэл тэрбээр: “Ойрын жилүүдэд наадамд ховор үзэгдсэн болохоор шинэ залуу бөхчүүдийг гадарлахгүй л байна шүү. Манай хошууныханд халтай гадны ямар сайн бөх байна. Түүнийг тавьчих” гэж хэлээд явчихжээ. Цэцийнхэн баахан гайхаж эргэлзэж байгаад олны дотор хэрэг тарьж магадгүй гэж яригдаж байсан холын хошууны нэг залуу начинг арслангийн аманд өглөө. Нацаг нөгөө залуутай удаан ноцолдож хэн хэн нь нилээд ядарч байгаа бололтой. Хав золгож удсаны эцэст нөгөө залууг “унтуулж” байгаад хий мурих маяг үзүүлсэнд, нөгөө залуу амархан сөхөрч орхив. Ёстой л олон жилийн хашир туршлага, сурцаараа л хаяжээ. Нацаг зургаагийн даваанд ам авахаар ирээд: Одоо манай хошууны хэд торохгүй, муу хөгшиний даваа ч ханалаа. Энэ наадамд мундаг Лувсандаш түрүүлнэ биз. Түүнийг тавьчих” гэв. Чингээд Лувсандаш арсланд бууж өгөөд тэр нь ч цааш барилдсаар уг наадамд түрүүлж байсан гэдэг.

ShareTweet

Related Posts

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна
Нийгэм

2026-09-12 19:27
Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ
Онцлох мэдээ

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

2026-09-12 16:01
Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн
Нийслэл

2026-09-11 13:08
}

Шинэ мэдээ

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

by undesten
2026-09-12 19:27
0

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

by undesten
2026-09-12 16:01
0

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

by undesten
2026-09-11 13:08
1

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

by undesten
2026-09-11 12:35
0

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

by undesten
2026-09-11 11:37
0

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

by undesten
2026-09-11 11:29
0

Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

by undesten
2026-09-11 11:25
0

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

by undesten
2026-09-11 11:08
0

Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

by undesten
2026-09-11 11:02
0

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

by undesten
2026-09-10 20:54
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай