-Утаанаас хамгаалах маск тарааж байна
-Хаана?
-Талбай дээр.
-Хэн, Засгийн газар уу?
-Үгүй ээ. Монголын Залуучуудын холбоо гэсэн.
-Юу. Тийм баян холбоо юм уу. Нийслэлчүүдэд бүгдэд нь тараах юм уу?
-Мэдэхгүй ээ. Хэдэн залуус зураг дарцгаагаад л их сүртэй юм болж байна… Нэг ийм яриа ажил дээр өрнөв.
Утаа, агаарын бохирдол … маш хүнд
сэдэв, \”дийлддэггүй” асуудал. Үүнийг манай төр засаг ч хүлээн зөвшөөрөөд байх
шиг. Том, том уулзалт зохион байгуулж, гадны төлөөлөгчдөөр \”утааг дийлэхээ
больсон” тухай хэлүүлээд ч байгаа юм шиг санагдах боллоо. Энэ асуудлыг яах. Олон жил тэрбум тэрбумаар нь
зарцуулаад ч тусыг эс олов. Бид чинь эрүүл аюулгүй орчин амьдрах үндсэн хуулиар
хамгаалагдсан эрхтэй. Тиймээс хуулиа хэрэгжүүлэхийн тулд төр засгаас өвлийн
улиралд маск тараах хэрэгтэй ч юм шиг. Гэвч хүн бүрт макс тараагаад байх
хэмжээний хөрөнгө манай Засгийн газарт, Хотын удирдлагуудад алга.
Харин Монголын Залуучуудын холбоонд бол тэр зэргийн хөрөнгө асуудал биш
бололтой юм. Тэд агаарын бохирдлын эсрэг \”Уушгиа чөлөөлье” сарын аян зохион
байгуулж, үүнийхээ хүрээнд агаарын бохирдол хамгийн ихтэй хэсэгт байрладаг дунд
сургуулийн сурагчдад маск тарааж, зөвлөгөө өгчээ. Түүгээр ч зогсохгүй Чингисийн
талбай орчмоор явсан иргэдэд маск тарааж, хүчилтөрөгчийн коктейл уулгаж, сүрийг
үзүүлсэн байгаа юм. Эндээс төр засгаасаа илүү хөрөнгөтэй холбоо юм аа л гэж
ойлгогдож байгаа биз.
Гэвч сүржин дүрслэлтэй, даржин үйл явдал л байж. Өөрөөр хэлбэл нэг
хэлбэрийн шоу л өрнөжээ. Бусдын эмзэг сэдэв дээр дөрөөлнө гэдэг шиг
Улаанбаатарчуудын шүдний өвчнөөр шоудаж, хэдэн иргэнд маск тараасан бол зураг
хөргөө даруулж, \”жүжиглэцгээлээ”.
Ерөөсөө л маск тараах, агаарын бохирлын хор хөнөөлийг сурталчлах бус харин
юм хийсэн болж харагдахад л гол утга санаа нь агуулагджээ гэж ойгогдоод байна л
даа.
Үнэндээ утааны голомт, хор хөнөөл Баянхошуу, Толгойт, Ханын материал,
Хорооллын эцэс, Долоон буудал, Хайлааст, Дэнжийн мянга, Дарь-Эхэд л байгаа. Тэд
л байгаа хүмүүст, хүүхдүүдэд энэ макс энэ тэрээ тараасан бол илүү үр дүнтэй
байх байж. Гэтэл Чингисийн талбай дээр \”дүр үзүүлснээрээ” аяныхаа зорилгыг
ерөнхийд нь тодорхойлоод өгөх шиг боллоо.
Нийслэлчүүд бүгдийг нь маскаар хангах, хүчил төрөгчийн коктейл уулгах чадал
бий юу. Үгүй бол ядаж дээр дурьдсан
голомтод байрлах иргэдэд хүрч үйлчилж чадсан уу. Үүнийхээ зураг хөргөө
байршуулж, реклам сурталчилгаа хий л дээ Залуучуудын холбооны эрхэм удирдлагууд
аа. Хийж буй үйлдэл, санаачлага чинь сайхан ч хэтэрхий их хийрхэл, жүжиглэлттэй юм аа.
Шар хүү