\”Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид дүүрэг дамжин гэр хороолол, айл өрхүүдийн эд зүйлсийг бүлэглэн хулгайлдаг хэргийг илрүүлэн гэмт этгээдүүдийг баривчлан саатуулаад байна.
Иргэн Г, Б, Б нар нь Баянгол дүүргийн 22-р хороо Зүүн наран орчим, Чингэлтэй дүүргийн 7-р хороо зурагтын хуучин эцэс, Сонгинохайрхан дүүргийн 32-н арын гэр хороолол орчмоор нийтдээ 18 гэмт хэрэг үйлдсэн байна. Уг этгээдүүд нь айлын хаалганы цоожийг хөшиж, вакум цонх түлхэх зэрэг аргаар тээврийн хэрэгсэл ашиглан хулгай хийж 10 орчим зурагтыгиргэн Б-д зарж борлуулсан нь тогтоогджээ.
Иргэд та бүхэн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хөршийн холбоогоо сайжруулж хамтарч ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.