Иргэн Э.Амарсайхан нар Юнивишн компанитай холбоотой
гомдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн. Үүний дагуу тус
газраас шалгалт оруулж, Юнивишн компанийн үйлчилгээнд интернетийн хязгаар,
сувгийн эрх, төлбөр зэрэг тодорхой зөрчлүүд илэрчээ.
Тиймээс Юнивишн компанийг хэрэглэгчийн эрхийг зөрчсөн энэ
үйлдлээ зогсоохыг уриалсан байна. Энэ тухай ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр \”Юнивишн нь хоёрдугаар сарын
1-нээс интэрнэт хурдыг хязгаартай болох талаар мэдэгдсэн нь гэрээнд заагаагүй
хэрэглэгчийн эрхийг зөрчиж байна.Энэ зөрчлөө даруй арилгаж, Цагаан сараас
өмнө зогсоохыг уриалсан. Хэрэв зогсоочихвол манай агентлагаас заавал торгохшаардлагагүй\”
гэж мэдэгдсэн юм.
Харин иргэн Э.Амарсайхан нарын гомдлын дагуу шалгалт
хийгээд \”CCTV, MATCH
TV сувгуудыг Монголд хаасан нь үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.
Мобиком компани өрсөлдөөний хуулийг зөрчсөн учир 2.3 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулсан
Мөн Юнивишнээс гадна Мобиком компанид шалгалт оруулсан
байна. Улмаас тус компанийг 2.3 тэрбум төгрөгөөр торгосон талаар Д.Мөнхтөр
дарга мэдээллээ. Энэ тухайгаа тэрээр \”Арванхоёрдугаарсарын
31-нд ШӨХТГ-аас Мобиком компанийг 2.3 тэрбум төгрөгөөр торгохоор
болсон.Учир нь 9400-тэй дугаар авсан шинэ хэрэглэгчдэд үзүүлж буй
урамшуулал нь бодит өртгөөс доогуур үнэтэй байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн
холбогдох зүйл заалтуудыг зөрсөн. Уг
компани нь зах зээл дээр давамгайлагч байр суурьтай тул ингэх нь бусад
үйлчилгээ эрхлэгчдийг боомилж байгаа хэрэг\” гэв.
Гэвч Мобиком компани ШӨХТГ-аас гаргасан энэхүү дүгнэлт,
торгуулийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж Захиргааны хэргийн шүүхэд ханджээ.
А.Аюуш