Гаалийн байгууллага эрсдэлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.
УХШИГГ-ын харьяа DHL дэх Гаалийн хяналтын бүсэд 2016 оны 01-р сарын 11-ний өдөр АНУ-аас ирсэн 289-…тээврийн баримтын дугаартай, Б хүлээн авагчтай ачаанд Гаалийн улсын байцаагч Х рентген шалгалт хийхэд 22.32 кг будаг цацагч, аппрат, тэжээлгэх ачаанд сэжиг бүхий хайрцагтай зүйл илэрсэн юм.
Уг ачаанд цаасан хайрцаганд тусгайлан бэлтгэж хүнсний мөнгөлөг төмөр цаасаар давхарлан гадуур нь хүсний скочоор ороосон S&B 7×64 гэсэн тэмдэглэгээ бүхий шар өнгийн галт зэвсэгийн сум 100 ширхэг байсаныг албаны ур чадвар гарган илрүүлсэн байна.
Энэ хууль бус үйлдлийг хийхдээ урьдаас төлөвлөж, зохион байгуулалттайгаар үйлдсэн байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар харьяаллын дагуу Хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн болно.