УИХ-ын гишүүн, Өргөдлийн
байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын
гишүүн С.Бямбацогт нар өнөөдөр /2016.02.02/ Сүхбаатар,/09:30-10:30/, Баянзүрх
/11.00: 12:00цаг/, Хан-Уул /14.00:15.00 цаг/ дүүргүүдэд ажиллаж иргэдтэй
уулзалт зохион байгуулах юм. Өргөдлийн
байнгын хороо энэ удаагийн уулзалтаар хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдээс санал авч, дүүрэг бүрт өргөдөл хүлээн авах саналын хайрцаг хүлээлгэн өгөх аж.