Өвөр Монголын Б.Намуухан хэмээх бяцхан охин
Монгол Улсад 25 хүрэм /куртик/ илгээлээ. Эрээн хотын Монгол сургуульд сурдаг
Б.Намуухан охин тун авьяаслаг нэгэн бөгөөд бүжиг, дууны тэмцээн, уралдаанд
байнга оролцдог аж. Тэрбээр саяхан нэгэн тэмцээнд оролцож түрүүлсэн бөгөөд
шагналынхаа мөнгөөр 25 хүрэм худалдан авч түүнийгээ Монгол Улсад илгээжээ.
Ингэхдээ Монголын доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд өгөхийг хүсчээ. Монголын
доогуур орлоготой өрхийн үе тэнгийн хүүхдүүддээ санаа зовсон Б.Намуухан охин
тэдэнд туслахаар шийдэж ийнхүү хувцас явуулсан бөгөөд куртикнүүдээ Монголын
буяны ажилтан Д.Наранцогт хэмээх хүнд өгчээ. Б.Намуухан охины сэтгэл ингээд дуусахгүй,
дахиад буяны үйлс хийнэ гэдгийг гаднын сайтад мэдээлжээ. Тэрбээр энэ намар
Монгол Улсад ирж буяны концерт зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ охиныг
дэмжээрэй манайхаан.
Төгс