Сүхбаатарын талбайд цалингаа нэмүүлэхийн төлөө суулт хийж буй эмч, багш, хөдөлмөрчдийн төлөөлөлтэй уулзахаар ирсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын хүмүүс хөөгдөөд буцжээ. Тэрээр жагсагчидтай уулзах үеэрээ “Та нарын наад үс чинь энэ асуудалд ямар хамаа байнаа” хэмээн хэлсэн бололтой. УИХ-д МАХН-ыг төлөөлөн суудаг гэх тэрээр хэдхэн хоногийн өмнө Дээд шүүхийн танхимд МАХН-ын удирдах албан тушаалтнуудтай хэрэлдэн ам мурийж, улмаар тус намын нэр бүхий этгээдэд зодуулсан, эмнэлэгт хэвтэн бие нь тун муу байгаа гэх мэдээлэл хэвлэлээр шуугисан ч худлаа байлаа. Суулт хийж буй жагсагчид О.Баасанхүүг ямар ч хэрэггүй амьтан хэмээн хөөсөн бөгөөд ямартай ч эв эрүүл, сав саруул алхаж яваа тэрээр төрийн ордон руугаа тийнхүү шившигтэйгээр хөөгдөн буцсан байна.