Улсын Дээд шүүх өнгөрсөн зун хуралдсан МАХН-ын ээлжит бус их хурлаас гаргасан дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ. Ингэснээр өнгөрсөн өвлөөс эхэлсэн Н.Энхбаяр, О.Баасанхүү нарын тус тусдаа зохион байгуулсан МАХН-ын их хурлын маргаанд цэг тавигдаж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн Төрийн Ордонд зохион байгуулсан хурал ямар ч эрх зүйн чадамжгүй гэдэг нь нотлогдож байгаа юм байна.
Харин 2018 оны 7 сарын 7-нд болсон МАХН-ын ээлжит бус их хурлаар1019 төлөөлөгч оролцож, дүрмийн өөрчлөлт тэргүүтэй баримт бичгүүдийг 100 хувийн саналаар баталсан нь хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ. Ингэснээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН намын гишүүнчлэлээсээ хасах боломж албан ёсоор нээгдсэн байна. МАХН-ын удирдлагаас уг шийдвэрийг тун удахгүй гаргана гэдгээ мэдэгдлээ.