Зуны зугаатай 3-н сар ард хоцорч, намрын
өдрүүдтэй золгож байгаа энэ үед амралтын саруудад анги хамт олон, багш,
найз нөхдөө их саналаа гэсээр сурагчид, оюутнууд 9 дүгээр сарын 1-ны өдөр эрдмийн их өргөөндөө ирцгээж байна. Шинэхэн хувцасаа өмсөөд
цэцэрлэгийн ангиасаа сургууль гэх их айлын босгоор алхан орж байгаа
зургаан настнууд тэдний дундаас хамгийн өхөөрдөм.
Албан бус урьдчилсан мэдээгээр энэ жил манай аймгийн Ерөнхий
боловсролын 24-н сургуульд 18710 орчим хүүхэд суралцана гэсэн урьдчилсан
судалгаа байна.
2015-2016 оны хичээлийн жилд манай аймгийн улсын 28 цэцэрлэг, хувийн
12 цэцэрлэгт 6875 хүүхэд хамрагдсан бол ЕБС-ийн 1-р ангид 1865 хүүхэд
хамрагдсан байна.
Энэ сарын 25-нд БСШУЯ-нд хүүхэд нэг бүрийг мэдээллийн баазад оруулж,
нэгдсэн байдлаар бүх цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хамрагдалтын талаар
тоон мэдээлэл гарах аж.