Бүгд Найрамдах Конго улсад хөдөө орон нутгаас хот руу Эбола вирусийн халдвар тархсан байна. Халдварт өвчний тархалтыг намжаахад хүндхэн байгаа бөгөөд халдвар нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Эрүүл мэндийн сайд Оли Илунга Каленга мэдэгдэлдээ энэ сарын эхээр Эболагийн эхний тохиолдол бүртгэгдсэн газраас 130 км-ийн зайд, нэг сая гаруй хүн амтай Мбандака хотод халдвар илэрснийг хүлээн зөвшөөрчээ.
Тус хот нь нийслэл Киншаса хот руу хүрэх тээврийн гол зам нь аж. 44 хүн халдвар авснаас 23 өвчтөн нь амиа алдсан байна. Эбола нь халдвар авсан хүнд дотуур цус алдалт үүсгэж, улмаар үхэлдэг хүргэдэг аюултай өвчин юм. Халдвар нь хүний бие дэх багахан хэмжээний шингэнээр дамжин хурдацтай тархдаг аж. Эхэн хэсэгтээ өвчтөнд ханиадны шинж тэмдгээр илэрдэг гэнэ.
Б.Болормаа