Энэ сарын 10-19-нд ОХУ-ын Эрхүү мужид болсон модон сийлбэрийн олон улсын наадам Монголынх боллоо. Наадмын тэргүүн байрын шагналыг манай сийлбэрч Д.Цэрэнбат, Б.Базарсад нар “Эв найрамдал” бүтээлээрээ хүртсэн байна. Харин Д.Лхагвадорж “Төрөлх үнэр” сийлбэрээрээ хоёрдугаар байрт шалгарч, эхний хоёр байр манайх болжээ. Гуравдугаар байрт Санкт-Петербург хотын уран бүтээлч Матвей Макушкин, Семён Жохов нар “Үнсэлт” бүтээлээрээ шалгарчээ. Энэ удаагийн наадамд Эквадор, Аргентин, Иран, Герман, Хятад, Бразил, Япон, Монгол, Турк, Сири, Испани, Чили зэрэг орны 32 баг оролцсон байна.