• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 19
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

    Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

    Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

    Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

    Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

    Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

    Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    О.Энхбаатар: Налайхын замын гурван байршлын явган хүний гүүрэн гарцыг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй

  • Улс төр
    АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

    У.Хүрэлсүх: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх уул, ус бүгд монгол хэлээр нэрлэгдэнэ

    Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна

    “А.Намсаманд ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүүрс, гантигийн ордыг Засгийн газарт оруулж өг, хамтарч авлига хийе гэж миний өрөөнд орж ирсэн”

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

    Л.Оюун-Эрдэнэ: Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй

    2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

    У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

    Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

  • Эрүүл мэнд
    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

No Result
View All Result

Х.Баттулга:Бидэнд орлогын ямар боломжууд бэлэн байгаа вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй байна

by
2018-05-22 10:52
in Онцлох мэдээ, Улс төр
1
Х.Баттулга:Бидэнд орлогын ямар боломжууд бэлэн байгаа вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй байна
SHARETWEET

Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийн тулд бидэнд нухацтай бодох зүйл нэлээн их байна. Бодит үнэн, сонсоход бэрх гашуун үнэнийг энд ярихаас аргагүй цаг мөч тулгарч байна.

Монголчууд бидний хөгжлийн талаар элдвийг төсөөлөн цэцэрхэх, өөр хоорондоо шөргөөлцөлдөн мөчөөрхөх, шүүмжлэн цэцэрхэх болон янз бүрийн гоё нэртэй, дэврүүн төсөл санаачлах зэргээс үл хамаараад Монголын эдийн засагт бодитоор нөлөөлж, эрх ашгаа тулгаж, гацааж бас урагшлуулж байдаг хүчин зүйл бол Их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн хандлага, хүчний хуваарилалт, таталцал, түлхэлцэл юм.

Олон улсын санхүү, бизнесийн тэргүүлэх сонин “Файнэншл таймс”-д судлаач, нийтлэлч Люси Хорнби (Lucy Hornby) Монголын эдийн засгийн талаар бичихдээ: “Уг нь Монголын уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын хуулиуд нь дэлхий дээр хамгийн либерал, чөлөөт гэж болохоор юм” гэжээ. Хатагтай Хорнби Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын орчинг дэлхий дээр хамгийн либерал гэж үнэлэхээс гадна Монголын Засгийн газрууд томоохон гэрээ хэлэлцээрүүд хийх бүртээ эрдэс баялгийн хуулиа хөрөнгө оруулагчдын таалалд нийцүүлэн өөрчилж, улам либерал хэлбэртэй болгохоос буцдаггүй хэмээн дүгнэжээ.

Ийм байтал өдий болтол дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаагийн шалтгааныг нэгд, засаглалын тогтворгүй байдал, шийдвэргүй байдлаас, хоёрт, их гүрнүүдийн геополитикоос хайх учиртайг судлаачид нэгэн дуугаар хэлж байна.

Хөрөнгө оруулалтын хамгийн “таатай” аядуу хуультай гэгдсэн Монгол Улс маань гадаадын Хөрөнгө оруулалтад ээлтэй 80 улсын жагсаалтад багтаагүй байгаа юм. Энэ жагсаалтад урд хөрш маань 50-д, хойд хөрш 60-д эрэмблэгджээ. Бидэнтэй ижил гараанаас хөдөлсөн гэж болохоор Вьетнам 59, Казахстан 64-т эрэмблэгдсэн байна. Үүгээр юуг хэлэх гээд байна гэхээр монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй л бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Харьцуулахад 2017 оны байдлаар БНХАУ-ын зүгээс Казахстанд 42,8 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт, 50 тэрбум долларын зээл олгожээ. Хөрөнгө оруулалтын нэн таатай хуультайгаараа болдог бол Монголд үүнээс дутахааргүй л хөрөнгө оруулалт хийгдсэн байх учиртай.

Энэ бүхнийг цаг гарган нуршихын учир нь бүс нутгийн интеграцид нэгдэн орох замаар хөрш гүрнүүдтэйгээ ашиг сонирхлоо нэгтгэхгүйгээр Монголын хөгжлийн талаарх элдэв сайхан төсөөлөл, хөтөлбөр, төслүүд тодорхойгүй төлөвт орно гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Монголын эдийн засаг нь гадаад хүчин зүйлсээс дэндүү хамааралтай, дотоод хүчин зүйлээ бүрэн ашиглаж чаддаггүй үлбэгэр нөхцөлд 28 жил тийчилж байгаагийн мөн чанарыг ойлгохгүйгээр бид цааш явж чадахгүй нь ээ.

Өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын шинэ бодлогоо зарласны дараахан түүний аюулгүй байдлын зөвлөх Херберт Макмастер “Геополитик эргэн ирлээ, ингэхдээ хоёр дахин ихэсгэсэн хүчтэйгээр эргэн ирлээ” хэмээн мэдэгдсэн нь өдрөөс өдөрт биеллээ олж байна.

Өнөөдөр дэлхийн хүчний харьцаа, дахин хуваарилалт нь Монгол Улсад таатай, таагүй янз бүрийн нөхцөлийг тулгаж байна. 2017 онд ДНБ 5,1 хувиар өссөн гэдэг тооны цаадтай ердөө л Хойд Солонгосын нүүрсний экспорт олон улсын хориг арга хэмжээнд өртсөнөөр Монголын нүүрсчдэд таатай боломж гарсан явдал бий. Засгийн газар, уурхайчдын нөлөө энд байхгүй гэдгийг хэлмээр байна.

Бүх цаг үед Монголын эдийн засагт бидний өөрсдөө зохицуулж болох дотоод хүчин зүйлсээс илүүтэйгээр биднээс үл хамаарах гадаад хүчин зүйлс нөлөөлж ирсэн, цаашдаа ч нөлөөлөхөөр байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа чөлөөт зах зээл, үл үзэгдэгч гар, хувийн өмч эдийн засгийг сэвхийтэл өргөөд явчихна гэх бидний гэнэхэн төсөөлөл бодит байдлын ханыг мөргөн унтарлаа. Үл үзэгдэгч гар үндэсний эрх ашгийг хангаж чадахгүй, харин геополитик бодит үйлчлэлтэй оршсоор байна.

Манай гадаад орчин маш хурдацтай өөрчлөгдөж, шинэ бүлэглэл, талцал үүсэх шинж тэмдэг илэрхий тодорхой болж байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны Өмнөд Солонгос, АНУ-тай харьцах харьцаагаа гэнэт эерэг чиглэлд өөрчилсөн, БНХАУ-ын дээд удирдлага Хойд Солонгосын удирдагчтай сарын дотор хоёр ч уулзсан, Ираны цөмийн гэрээнээс АНУ гарч байгаагаа зарласан, Сири болон Ирантай ОХУ-ын түншлэл зузаарч, Европын холбоо цаашид Америкт найдахгүй болсноо зарлан ХБНГУ-ын зүгээс ОХУ-тай харилцаагаа сэргээхээр чармайж , хийн хоолойн хоёр дахь хойд урсгалын талаар хэлэлцэж эхэлсэн, хятадууд Америктай хийх гадаад худалдаанд буулт хийсэн зэрэг нь геополитикийн эрс өөрчлөлт, түүнийг дагасан эдийн засгийн тулгалт, нөхцөлүүдийг авчрах нь гарцаагүй боллоо.

Трамп Америкийн «Үндэсний аюулгүй байдлын стратегийг» зарлахдаа «Энэтхэг – Номхон далайн бүс» гэх шинэ нэр томьёо, шинэ бүсчлэлийг танилцуулсан. Вашингтоны тайлбарлаж байгаагаар бол Энэтхэг – Номхон далайн бүс гэх орон зай нь «Энэтхэгийн баруун эргээс АНУ-ын баруун эргийг» хамрах ажээ. Энэ бүсчлэл нь маргаангүйгээр БНХАУ-ын өсөлт, хүчирхэгжилттэй уялдаатай сөрөх бодлогын илэрхийлэл юм. АНУ Ази, Зүүн өмнөд ази дахь хятадын хүчирхэгжилтийг тэнцвэржүүлэх, оросыг саармагжуулах сонирхлоо нуухгүй байгаа. Хятадын Бүс ба зам бодлого, даяаршлыг тууштай баримтлах, Баруун Европтой болон ОХУ-тай ойртон түншлэх зэрэг хандлага нь Америкийн бодлогыг сөрж байгаагийнх нь илэрхийлэл болж байна.

Эдгээр нь огт таашгүй үйл явц биш бөгөөд Дэлхийн Эдийн засгийн форумаас удаа дараа олон улсын харилцаа нэг төвтэй харилцаанаас олон төвт харилцаа руу шилжиж, даяаршил мухардалд орохыг, шинэ талцал үүсэхийг, барууны либерал ардчилал мухардаж, нөлөөллөө барахыг, хүчний төвлөрөл, сөргөлдөөн Евроазид шилжих, АНУ хуучны нөлөөллөө сэргээх, тогтоон барихаар эрмэлзэх зэргийг зөгнөн таамаглаж байсан нь биеллээ олж байгаа юм. Ийм нөхцөлд бид дан ганц Монголын эдийн засгийн харилцаа, бодлогын талаар энд чухалчлан ярилцах нь сайхнаар илэрхийлэхэд нэлээн гэнэн цайлган хэрэг юм. Энэ форумын загвар, дуурайл нь болсон Дэлхийн эдийн засгийн форум дээр хэлэлцдэг, ярьдаг гол асуудал нь геополитик, гео эдийн засаг болчихоод байгааг анзаарахгүй байж болохгүй.

Мөнхийн хоёр хөршийн маань эдийн засаг ойрын 3 жилд 30 их наяд доллар болон тэлэх судалгаа байгаа юм. Бүс ба зам хөтөлбөрт бидний оролцоо ямар байх вэ ? Хоёр хөрштэйгээ бодлогоо уялдуулах, үүний зэрэгцээ гурав дахь хөршүүдийн оролцоо, ашиг сонирхлыг хангаж, тэнцвэрийг бий болгох зэрэгт анхаарч төвлөрөхгүйгээр өдий хүртэл урсгалаар явж ирсэн 28 жилийн замнал маань биднийг эдийн засгийн мухар гудамж руу аваачжээ.

Шийдлийг холоос хайх хэрэггүй юм. 2010 онд УИХ-аар шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлчихэд л маш олон боломж нээгдэнэ.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд:

3.1.1.4. ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ гэж заажээ.

3.1.1.5. “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж заасныг прагматикаар хэрэгжүүлэхэд олон асуудал шийдэгдэх юм.

Иймээс Монгол Улс ойрын хугацаанд Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ зэрэг таван улс багтсан Евразийн эдийн засгийн холбооны гаалийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэрэгтэй.  Энэ хэлэлцээрийг хийж байгаа тун удахгүй эдгээр таван улсад импортын гаалийн татваргүйгээр худалдаа хийх боломж нээгдэнэ гэж харж байна. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ.

Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж  л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно. Монголд хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнээ өнөөдөр бараг чөлөөт худалдааны хэлэлцээртэй байгаа Европийн холбоо, Япон руу татваргүй гаргахаас гадна, удахгүй Евроазийн эдийн засгийн холбоо болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд руу тааламжтай нөхцөлөөр экспортлох боломж ч үүсэх юм.

Монголын боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой цаг ирснийг та бүхэнд дуулгая. Үүний зэрэгцээ түүхий эдийн экспортыг улам бүр хумих бодлого байгааг ч мэдэгдэх нь зүйтэй байх. Евроазийн интеграцид нэгдэн орсноор Монголд үйлдвэрлэсэн 7000 гаруй нэр төрлийн барааг Европын холбоо руу экспортын татваргүй, тооны хязгаар байхгүй гаргах эрхийг бүрэн утгаар нь ашиглах боломж нээгднэ гэдгийг хөрөнгө оруулагчид анхааралдаа авна уу.

Дотоод асуудал руугаа шилжихэд Засгийн газар татварын шинэчлэл хийх талаар санаачилгатай ажиллаж байгаа ч татварын орлогыг нэмэгдүүлэх бэлээхэн боломжуудыг ашиглахгүй байна. Бидэнд орлогын ямар боломжууд бэлэн байгаа вэ гэдгийг мөн тооцоолох хэрэгтэй байна.

Манай экспортын 96 хувийг ердөө 10 нэр төрлийн түүхий эд эзэлж байна. Ядахнаа хагас боловсруулж, бага зэрэг нэмүү өртөг шингээхэд л богино хугацаанд бид 30 тэрбум долларын эдийн засагтай болж, хуримтлал үүсгэх, дараагийн шатны хөрөнгө оруулалт хийх мөнгөтэй болохоор судалгааг бид хийсэн байгаа.

Нэгэнт тохиролцсон гурван улсын дэд бүтцийн холбоосууд, эдийн засгийн коридорыг санаачилгатайгаар хөөцөлдөөд хэрэгжүүлэхэд Оюутолгойгоос дутахааргүй хэмжээний орлого олохоор байгаа. ОХУ-тай транзит тээврийн гэрээ зурахад бэлэн болсон. Хятад, оросыг холбосон, цаашлаад европ Хятадыг холбосон транзит тээврийг хөгжүүлж байж бид түүхий эдийн мөчлөг дагасан  үхээнц эдийн засгаасаа ангижирна шүү дээ. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагч 57 орны нэг нь Монгол бөгөөд энэ статусаа ашиглах боломж нээлттэй байгаа. Бүс ба зам хөтөлбөрийн ачаар далайгаас хуурай газарт эргэн ирж байгаа дэд бүтцийн хөгжилд Монголын оролцоог идэвхтэй, тодорхой болгохоос өөр арга байхгүй. Чухам энд л бидний гео эдийн засгийн боломж, орон зай байгаа.

Монгол Улсыг үеийн үед тэжээж тэтгэж ирсэн хөдөө аж ахуй, мал аж ахуйгаас олох орлогоо яавал байгальд ээлтэйгээр өсгөх, тогтвортой байлгах вэ гэдэг дээр сэтгэлээ чилээж, шийдлээ олох юм бол үй олон ажлын байр, үлэмж хэмжээний орлого бэлэн байна.

Гэвч өнөөдөр эдгээрийг хийх мөнгө, мэдлэг чадвар гэхээсээ улс төрийн чин эрмэлзэл, зориг дутмаг байна. Дайны нурман дундах Өмнөд Солонгос, далайд өнчирсөн Сингапурыг Азийн тэргүүлэх эдийн засгууд болгосон түүхийг харахад тэдэнд мөнгө, боломж, мэдлэг чадвар байгаагүй. Гагцхүү аугаа тэмүүлэл, чин сэтгэл, эр зориг л байсан байдаг.

Дундад зууны сэтгэгч Никколо Макиавелли улс орнуудын амжилтад хүрэхэд нөлөөлдөг гурван хүчин зүйлийг тодорхойлжээ. Энэ нь:

  • Вирту (Virtù) буюу эрх баригчдын эр зориг, шийдэмгий байдал
  • Несэсита (Necessita)  буюу хэрэгтэй шаардлагатай гэж тооцсон зүйлсийг хэрэгжүүлэх удирдагчдын хүсэл эрмэлзэл.
  • Фортуна (Fortuna) буюу аз хийморь юм.

Эрс шийдэмгий, зоригтой, шаардлагатай гэж үзсэн зүйлээ хэрэгжүүлэх чадвартай улстөрч л аз хийморьтой байж улс орноо амжилтад хөтөлдөг болохыг Макиавелли хэлсэн болов уу.  Өнөөдөр Монгол Улсад, Монголын эдийн засагт дутагдаж байгаа зүйл бол ердөө л энэ. Эрх баригч энэ Засагт үндсэндээ нэг жил хагасын хугацаа үлдлээ. Одоо шийдээд хийх, бүтээх цаг байна уу, гэдгийг бид бодох хэрэгтэй.

Монголын эдийн засгийн чуулган найман жил зохиогдлоо. Энд жил бүр хэдэн хүн цуглаад ханатлаа цэцэрхэж, ухаалаг дүр эсгэж байгаад тардгаа болимоор байна. Бодитой төсөл, үр дүнтэй хэлэлцүүлэг, хэрэгжих боломжит шийдлүүдийг л тойрч ярих, хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг хамтын хүчээр давах, арилгах талаар л илүүтэй ярилцаасай гэж хүсэх байна.

Бодит эдийн засаг нь онолын тодорхойлолт, цэцэн цэлмэг дүгнэлт гэхээсээ улс төрийн эр зориг, улс төрийн шийдэмгий байдлаас илүүтэй хамаардгийг энд дахин хэлье. Өнөөдөр Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой шийдэл хийдэг нь хомс болсон цаг.

Энэ улс орон, ард түмний төлөө өнөөдөр л нуруугаа бөгтийлгөж, хуруугаа хөдөлгөж, сэтгэлээ чилээж чадахгүй бол цаашид сонгогчид, ард түмэн цаашид дэмжээд, тэвчээд байхааргүй тийм заагт ирчихээд байгааг ухамсарлах чадвар форумын нийт оролцогчдод байгаа гэж найдъя. Эдийн засгийн форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

ShareTweet

Related Posts

Дэлхийн банк: Монголын эдийн засаг 2025 онд 6.5 хувиар өсөх төлөвтэй
Онцлох мэдээ

2024-11-29 12:37
“Шинэ сэргэлтийн бодлого-Зам тээврийн сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
Улс төр

2023-06-09 10:38
Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлагдлаа
Онцлох мэдээ

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлагдлаа

2022-05-30 07:07
}

Шинэ мэдээ

Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

by undesten
2026-09-19 12:33
0

Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

by undesten
2026-09-19 11:39
0

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

by undesten
2026-09-18 12:56
0

Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

by undesten
2026-09-18 12:11
0

Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

by undesten
2026-09-18 11:55
0

Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

by undesten
2026-09-18 10:21
0

Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

by undesten
2026-09-18 09:10
0

Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

by undesten
2026-09-18 08:14
0

Орхон дээр уулзъя

Орхон дээр уулзъя

by undesten
2026-09-17 16:55
0

О.Энхбаатар: Налайхын замын гурван байршлын явган хүний гүүрэн гарцыг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй

О.Энхбаатар: Налайхын замын гурван байршлын явган хүний гүүрэн гарцыг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй

by undesten
2026-09-17 13:33
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай