4-р сарын 11-нд өрнөж эхлэсэн бяцхан хүү Г.Жаргалсайханг аврах хандивын аян сайхан сэтгэлт Монголчуудын тус дэмжлэгээр тун амжилттай явагдаж нийт эмчилгээний зардлын 80% бүрдсэн гэсэн сайхан мэдээ байна.
Харин энэ сарын 27-ны ням гаригт 13 цагаас Г. Жаргалсайхан хүүгийн хандивын аяны хаалт болон зохион байгуулагдаж буй “Очир таягны эрэлд” адал явдалт хүүхдийн жүжиг UB palace-ын концертын их танхимд ганцхан удаа тоглогдох гэж байна. Хайртай үрсээ баярлуулахын хамтаар бяцхан хүүд туслан амьдрал бэлэглэх сайхан сэтгэлт Монголчууд олон бий гэдэгт найдаж байна. Билетийг UB palace-ын кассаар болон 89893393,99695383 дугаарт холбогдон авах боломжтой юм. Сайн үйлс бүхэн дэлгэрч, Хүүхэд бүр аз жаргалтай инээмсэглэж байх болтугай.