УИХ-ын гишүүн асан, БХБ-ын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнийг 2014-2016 онд БХБ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад мөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байсан юм.
Тодруулбал, албан тушаалаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.