\”Tsagaan
sar-selfie from Mongolia – eyes do not tear!” буюу \”Монголын нүдэндээ нулимсгүй Цагаан сар селфи” хэмээх гарчигтай
нэгэн мэдээлэл Оросын сайтад гарчээ. Үүндээ Цагаан сар Монголын хоёр гол баярын
нэг /нөгөөх нь Наадам/ хэмээгээд өвлийн баяр нь Цагаан сар, зуных нь Наадам
хэмээжээ.
Түүнчлэн энэ баяраар Монголчууд үндэсний хувцсаараа гоёж, идээ
будаагаа өрж ах дүү, хамаатан саднаа дайлдаг хэмээн Цагаан сарыг тайлбарлаад
энэ баярын үеэр Цагаан сар-селфи сошиал ертөнцөд нэлээд хүчтэй тархсаныг дурдав.
Мөн энэхүү олон зурагнаас Монголын залуучуудын цөөн хэдэн Цагаан сар-селфи
зургийг сонгон авсан хэмээжээ.
Ямартай
ч, \”Цагаан сар ба Хар нулимс” шиг хар бараан зүйл энэ Цагаан сараар гаднынханд
ч тэр, дотнынхонд ч тэр ажиглагдсангүй, байсангүй сайхан болж өндөрлөв.
Нинж