Нийслэлийн Онцгой байдлын газар сар шинийн баяр амралтын өдрүүдэд өндөржүүлсэн байдалд үүрэг гүйцэтгэв.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гал түймэр болон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нийт 73 дуудлага ирсэн байна. Үүнээс хэмжээнд объектын гал түймрийн 61 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах аврах ангиудын бүрэлдэхүүн, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 12 удаагийн дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч үүрэг гүйцэтгэжээ.
Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 39 хүний амь биеийг аварч, 8 хүнд анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна. Дээрх хугацаанд гарсан гал түймрийн дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Баяр амралтын өдрүүдэд орон нутгийг зорьсон иргэдээс Төв аймгийн Сэргэлэн сум, Баянбүрд 1 дүгээр багын нутаг Адуунчулууны уурхайн баруун талд автомашины цасанд суусан дуудлагыг 2016.02.09-ний өдрийн 02:50 цагт өгчээ. Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 3 албан хаагч, 1 автомашинтай бүлгийг очиход \”Тоёото приус” маркийн автомашин цасанд суусан байсныг татаж гаргаж, 3 иргэнийг хөлдөхөөс аварч аюулгүй болгосон байна.
Мөн Төв аймгийн Сэргэлэн сум, Хүрзэд уурхайн дэргэд автомашин цасанд суусан дуудлагыг 14:13 цагт өгснөөр Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай бүрэлдэхүүнийг гаргахад \”Landcruiser-200” загварын автомашин цасанд суусан байсныг татаж, гарган дотор нь сууж явсан 12 иргэнийг авран хамгааллаа.