Олон улсын эрдэмтэд хамтран хүний уураг тархины үйл ажиллагаанд секс хэрхэн нөлөөлдөг тухай судалгаа явуулжээ. Тэдний судалгаагаар удаан хугацааны ой санамж хадгалагдан үлддэг хэсэг дэх мэдрэлийн эсүүдийн тоог секс нэмэгдүүлдэг гэдгийг тогтоосон байна. Хэдийгээр оготно дээр туршилт явагдсан ч мэргэжилтнүүд мэрэгч амьтдын уураг тархины мэдрэлийн эд эсүүдийн идэвхжил хүнийхтэй төстэй гэдгийг онцолж байгаа юм. Туршилтын явцад тэд оготнуудад өдөрт 30 минутын туршид секс хийхийг \”зөвшөөрсөн” гэнэ.
Дараа нь олж авсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийгээд бэлгийн тогтвортой амьдрал уураг тархины мэдрэлийн эсүүдийн тоог нэмэгдүүлж идэвхжилд оруулдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Бэлгийн тогтвортой амьдрал үгүй болсноор уураг тархины идэвхжил буурдаг аж.