Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны \”Галзууруулагч\” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 9. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, 6 цагаан мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Авахуй. Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 18 цаг 07 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таны санхүүгийн сонирхол бусдынхтай зөрчилдөнө. Таны анзаараагүй хүнээс санамсаргүй их хэмжээний сэтгэл зүйн дэм, үнэтэй санал зөвлөгөө ирнэ. Аливаа зүйлийг хийхдээ өөрийн зөн совингоо дагах хэрэггүй энэ нь таныг эрсдэлд оруулж болзошгүйг анхаараарай.
Үхэр (4/20-5/20)
Өнөөдөр та ажил төрлөөр хаа нэгтээ явах, аль эсвэл хувийн үйлдвэр, үйлчилгээний газраа өргөтгөх талаар бодох бололтой. Хэрүүл маргаантай байдал бий болох магадлал өндөр байгаа бөгөөд гарсан тохиолдолд үр дүнд нь та таагүй байдалд орж болох талтай. Ажилдаа хариуцлагатай хандвал амжилтад хүрэх бүхий л саад тотгорыг даван туулна. Голлох ажил хэргээ тодорхойлж, цагаа зөв хуваарилахыг од эрхэс зөвлөж байна. Таны эрч хүч эргэн тойрныхныгоо татаж, гайхшируулна. Орлогын шинэ эх үүсвэр олох шинэ санаа танд төрж магадгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Та төлөвлөөгүй зүйлээ битгий хийгээрэй. Хэд хэдэн хамтрагчаасаа салах хэрэг гарна. Зарим нь итгэл алдаж, зарим нь урам хугалж, зарим нэг нь зүгээр л өөрөө яваад өгнө. Энэ өдрийн үйл явц, танд сайнаар нөлөөлнө. Та тэвчээртэй хүлээцтэй байх хэрэгтэй. Хэцүү хүнд үед эцэг эхээсээ зөвлөмж аваарай. Санхүү болон хуулийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэг гарна. Сарын төлөвлөгөөнд засвар орно. Бүү бууж өг. Өөрчлөгдсөн байдлаар нь төлөвлөгөөгөө боловсруул.
Мэлхий (6/22-7/22)
Од эрхэс таны эцэг эх, сурган хүмүүжүүлэгч байх нөөц бололцоог нээж өгнө. Хүүхдүүдтэйгээ харьцахдаа илүү нээлттэй байж, аливаа зүйлсийг амьдрал дээр бодитоор харуул. Амьдралд хэрхэн зохицон амьдрахыг хүмүүст зааж зөвлө. Амьдралынхаа учир утгыг тодорхойлох нь хэрэгтэй байх болно. Хариуцлагатай үйл явдлыг өрнүүлэхэд хувийн эрч хүч тань арай хүрэлцэхгүй. Энэ өдөр төлөвлөсөн ажил эсвэл тайван амралт хэрэгтэй. Ингэснээр өөртөө байсан эргэлзээнүүдээ тайлж чадна. Бизнес, мөнгө санхүүгийн харилцаа өргөжнө.
Арслан (7/23-8/22)
Хуучин хэргийн улмаас албан байгууллагатай холбогдсон хүндрэлүүд гарна. Эцсийн эцэст бүх зүйл сайнаар төгсөх боловч тавьсан зорилгоос хөндийрүүлж ажил хэргийг зогсонги байдалд оруулна. Хуулийг чанд сахин мөрд. Гэр бүлийн ахмад настай гишүүддээ анхаарал тавьж тусал.
Охин (8/23-9/22)
Өвөрмөц шийдвэр шаардсан хачин жигтэй өдөр байна. Материаллаг асуудлаас болж хосуудын хооронд санал зөрөлдөөн гарна. Зарим нэг санал зөрөлдсөн асуудлыг хүлээж ав. Танаас шалтгаалахгүйгээр ашигтай захиалга алдах зэрэг санхүүгийн алдагдал хүлээх, урьдчилан тооцоолоогүй зардал гаргах зэрэг нь илүү бодитой байна. Магадгүй шинэ танилтай болж мэдэх боловч асуудал болж таныг өөрийгөө шинэчлэн, дотоод эрх чөлөөгөө олж авахад саад болно.. Орой нь ойрын хамаатны хэн нэгэнтэй муудалцах хандлагатай. Санхүүгийн хүрээнд буулт хийх нь сайн зүйлийг авчирна.
Жинлүүр (9/23-10/22)
Хэн нэгэн танд таны тавьсан өрийн талаар сануулна. Зугаа цэнгэлийн арга хэмжээнүүдээ больж зөвхөн нэг ажилд анхаарлаа хандуулах шаардлага гарна. Чухал бичиг баримт бүрдүүлэх хэрэггүй. Шаардлагагүй амлалт үүрэг бүү ав. Гэхдээ урьдын амлалтуудаа биелүүлж, өр зээлээ эргүүлэн төл.
Хилэнц (10/23-11/21)
Хууран мэхлэлт, хов жив, мөрдлөгтэй холбоотой туйлын таагүй өдөр. Хүлээн авах мэдээ нь хувийн амьдралд тань их хэмжээний сайхан өөрчлөлтүүдийг хөтөлж дагуулсаар ирнэ. Дэргэд ирсэн боломжийг бүү алд. Ойрын үеийн үйл явдлууд таны хүссэнээр өрнөхгүй бололтой. Харамсалтай нь түүний явцад та нөлөөлж чадахгүй. Үйл явдлын өрнөлд оролцохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Ихэнх таагүй явдлууд өөрөө аажимдаа арилах бололтой.
Нум (11/22-12/21)
Өөрийгөө үнэлэх амьдралын үнэт зүйлсийг дахин нягтлах, оюун санааны шинэчлэл хийх өдөр. Алив зүйлийг төлөвлөхөд ямар ч саадгүй хялбархан бүтэх болно. Бэртэл гэмтэл өвдөлтөөс болгоомжил. Магадгүй таны материаллаг зүйл танаас нүүрээ буруулсан бололтой. Мөн зарим нэг найз нөхөд танаас өөрийгөө холдуулжээ. Тиймээс эвлэрэх арга зам хайх хэрэгтэй.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр энэ ордныхон гэр бүлийн байдалд таагүй зүйл тохиолдох магадлал өндөртэй байна. Мөн байгалийн юмс үзэгдэлээс болж таагүй байдал үүсэх нь. Тэгэхээр аль болох гэр бүлийн маргаантай асуудлаа хойш тавьж өнөөдөр зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулах хэрэгтэйг сануулж байна. Cap бүрийн 24-нд сэтгэлээ ямар нэгэн хүчинд автуулахгүй байх хэрэгтэйг зөвлөж байна.
Хумх (1/20-2/18)
Зарим хүнсний бүтээгдэхүүнээс харшил авч болзошгүй. Оюун санааны хүч гайхалтай сайн байх тул ямар ч саад тотгорыг амжилттай даван туулна. Мөн ажил хэрэгч хүмүүсийн дунд төслүүд амжилттай өрнөнө. Өөрийн туслахаа анхаарал хандуулалгүй бүү үлдээгээрэй. Сэтгэлийн гүндээ тайвшралыг олно. Иймэрхүү таагүй зүйлүүдээс зайлсхийхийн тулд цочроох үйлчилгээтэй хүнсний зүйлээс татгалз. Архи, кофе, тамхины хэрэглээгээ багасга.
Загас (2/19-3/20)
Ажил хэргээ дуусгах, идэвхтэй амрахад бэлтгэхэд таатай өдөр. Материаллаг байдлаа сайжруулах эсвэл ирээдүйн амжилтын суурь үндсээ тавьж чадна. Эрэгтэй хүмүүс харамсах сэтгэл, гонсойх шалтгаан болох уулзалт, шинэ танил хүлээж байна. Ойр дотны хүмүүстэй харилцах харилцаа урьдчилан тааж хэлэхийн аргагүйгээр өөрчлөгдөнө. Өөрийнхөө хийсэн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх, аль эсвэл бусдыг өршөөж уучилж чадахгүй байхаас болж хэрүүл маргаан будлиан болж мэднэ.