Холбооны засгийн газрын зүгээс батлан даагчдын гэрт цагаач хүүхдүүдийг дагалдах баримт бичиггүйгээр байрлуулж байсан ч, өнгөрсөн онд 1,500 орчим хүүхэд бүртгэгдээгүй байна.
Эрүүл мэнд, хүмүүнлэгийн үйлчилгээний газрын дарга Стивен Вагнер өнгөрсөн сард Дүрвэгсдийн нүүлгэн шилжүүлэлтийн хөтөлбөрийн (ORR) талаар хэлэлцэх үеэр бүртгэлгүй цагаач хүүхдүүдийг харж хандаж, хайхрахгүй байгаа талаар Сенатын дэд хороонд танилцуулжээ.
Вагнер нь Эрүүл мэнд, хүмүүнлэгийн үйлчилгээний газрын харьяан дахь Хүүхэд, гэр бүлийн төлөөх газрын туслах нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. “ORR” нь Хүүхэд, гэр бүлийн төлөөх газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр аж.
Вагнерын мэдэгдсэнээр, “ORR” нь 2017 оны сүүлийн гурван сарын хугацаанд батлан даагчдын гэрт байрлуулах ёстой 1,500 гаруй хүүхдийг алдсан байна. Тухайлбал, АНУ-ын хил дээр эцэг, эхээсээ салсан цагаач хүүхдүүд алга болж байгаа тухай Вагнерын мэдэгдэл ихээхэн анхаарал татаж байгаа юм.
Дүрвэгсдийн нүүлгэн шилжүүлэлтийн хөтөлбөрийн (ORR) хүрээнд 2017 онд 40,000 орчим цагаач хүүхдүүдийг шилжүүлжээ.
Б.Болормаа