Нэгэн үе буюу туранхай
байхдаа \”Тимон” нэрээр дуулж явсан үглээчин /хип хопчин/ бацаан Н.Учрал өдгөө
УИХ-ын гишүүн болохоор улайран зүтгэж эхэллээ. \”Дээдсийн академи” /Royal
Academy/-ийн ерөнхий захиралхэмээх тодотголтой, \”Их Засаг” их сургуулийн өв
залгамжлагч Н.Учрал баян эцгийн буянд бүхнийг гүйцэлдүүлж яваа нэгэн бөгөөд УИХ-ын
гишүүн болох л үлдээд байгаа аж. \”Нэг л амьдрах хорвоо хойно хүн хүссэнээ хийж бас авч амьдрах
хэрэгтэй” хэмээх ертөнцийг үзэх үзэлтэй тэрбээр 2016 оны
сонгуульд гуйж биш гуядаж ялна хэмээн ам гараад байгаа.
30 дөнгөж гарч яваа
тэрбээр аль хэдэн жилийн өмнөөс л улстөрд орохоор зүтгэж эхэлсэн бөгөөд энэ
хугацаанд МАН-ын бага хурлын гишүүн, НАМЗХ-ын тэргүүн, Шадар сайдын туслах
зэрэг албан тушаалуудыг хашсан юм. Үүнийгээ хар бор ажлыг нь хийсэн хэмээн үзсэн
үү, эсвэл илүү ихийг хүсэв үү \”Ах нар ёс суртахуунтай байх ёстой” хэмээн
мэдэгдээд 2016 оны сонгуульд \”гуядаж ялна” хэмээн шүд зуусан.
Ингэхдээ
эцгийнхээ нутаг Хэнтий аймгаас нэр дэвших аж. Хоёр мандаттай Хэнтий аймагт Б.Бат-Эрдэнэ
хэмээх УИХ-д завсаргүй 11 дараалан сонгогдож чадахаар дархан аварга хүн байгаа
бөгөөд Н.Учрал түүний халаасанд хавчуулагдан УИХ-д орж ирэхээр төлөвлөжээ. Энэ
мэт хоёр мандаттай аймагт намынхаа нөлөө бүхий нэр дэвшигчийн халаасанд
хавчуулагдан УИХ-д орж ирэх тохиолдол бишгүй дээ л байдаг бөгөөд өнгөрөгч
сонгуулиар ч ажиглагдсан. 2012 оны сонгуулиар Архангайд ард иргэдийн дундах
аман яриа, урьдчилсан санал асуулгаар хэн ч мэдэхгүй, рейтинг доогуур АН-ын Б.Болор
тус аймгаас өмнө нь сонгогдоод танигдсан байсан \”Фортуна” Н.Батбаярын халаасанд
хавчуулагдан орж ирээд өдгөө Сангийн сайд болсон.
Үүнтэй яг адил зүйл төлөвлөн
суугаа басхүү 30-хан насандаа доктор хамгаалсан Н.Учрал их л хөнгөн хийсвэр
сэтгэлгээтэй хүн бололтой 2012 оны 12 дугаар сарын 21-ны өдөр \”Дэлхий сөнөнө”
хэмээх цуурхлын дараа буюу 22-ны өдөр \”Докторын ажлаа эцэслээд
сууж байхад дэлхий сөнөнө гэж сенсаацлаад бүр будлиулчихлаа. Юмыг яаж мэдэх вэ
гээд лагерь явах шив дээ” хэмээн жиргэсэн юм.
Үүнээсээ болоод \”Лагерь дээр
докторын сэдэв бичдэг” хэмээн чичлүүлж, твиттерчдээс \”Дүнз доктор\” хэмээх хоч авсан түүнийг бусад докторууд нь \”Дэлхий сөнөнө” гэх цуурхалд итгэдэг \”доктор” байх ч гэж дээ хэмээн цаашлуулдаг гэнэ лээ. Аргагүй л дээ, \”Дэлхий сөнөх гээд байдаг, дипломын ажлаа бичмээр байдаг. Лагерь явж дипломын ажлаа үргэжлүүлэхээс\” хэмээн дүнзэн байшиндаа очиж докторын зэрэг \”хамгаалсан\” нь \”Дүнз доктор\” болгосон юм.
Ямартай ч, \”Их Засаг”
хэмээх вант улсын ван хаан Н.Ням-Осорын \”Нялх Сэнгүм” Н.Учрал мэтийн \”хунтайж”
нарт хэр баргийн хүний тоолж чадахгүй, зүүдэндээ ч хараагүй их ашигтай
эцгийнхээ бизнесийг угсаа залгамжлахаас илүү их шунал байдаг бололтой улстөр
рүү улайран дайрах боллоо.
Нинж