Туркийн амралтын газрын ойролцоо Бодрум хойгийн эрэгт нэгэн хүү живж нас барсан байсан зураг олон нийтийг цочирдуулж байна. Уг хүү Сирээс Грек рүү дүрвэж байсан ойролцоогоор 12 иргэний нэг байжээ. Туркийн хэвлэл мэдээллээр энэ хүү нь гурван настай байсан ба өөрийн таван настай ахтайгаа цуг ийнхүү дүрвэж байжээ. Харамсалтай хүү болон түүний ах хоёр аль аль нь амиа алдсан гэж мэдээлж байна. Албан ёсны мэдээгээр хоёр завинд 23 хүн явж байсан ба бүгд нас барсан бөгөөд нас барагсдын дунд таван хүүхэд нэг эмэгтэй байсан гэх мэдээлэл өгчээ. Эх оронд нь шашны болон харгис хэрцгий дайн тулаан үүссэнээс ийнхүү Сирийн мянга мянга иргэн эх орноосоо дайжин дүрвэх болсон аж. 15 мянган иргэн Унгар, Герман, Серби, Македон руу дүрвэсэн гэх мэдээлэл байна. Нас барсан хүүгийн асуудал дүрвэгсдийн асуудлыг хурцаар хүндэхэд хүргэсэн ба сайн дурын байгууллагууд болон НҮБ бусад байгууллагуудын анхаарлыг ихээр татсан аж. Зөвхөн Европ руу дүрвэгсдийн албан тоо судалгаа л гэхэд 205 мянган хүн байгаа аж. Энэ асуудлыг Европын холбооноос шийдэхгүй бол энэ мэт дүрвэх оролдлого хийж байгаад нас барсан хүний тоо хэдэд хүрч байгаа олон улс тооцоолж чадахгүй юм. Өнгөрсөн лхагва гаригт нас барсан хүүгийн зураг бол зөвхөн ганцхан жишээ үүний цаана хичнээн хүний амь, хичнээн хүүхдийн ирээдүй сүйрч байгааг таамаглах аргагүй юм.
эх сурвалж: ugluu.mn