Гадаад Хэргийн Яамны \”Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгэл эмзэглүүлмээр мэдээлэл байсан нь гадаад хүнтэй гэрлэсэн иргэдийн 90 хувь нь 20-30 насны эмэгтэйчүүд байгаа явдал юм. Энэхүү бага хуралд Гадаад Хэргийн Яамны
Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин, Консулын газрын захирал Б.Болд нар оролцсон юм. Консулын газрын захирал Б.Болдоос хэдэн асуултад хариулт авсан юм.
-Австри Улс Монголчуудыг гаргах тухай мэдэгдсэн. Энэ тал дээр Монгол Улс ямар байр суурьтай байгаа вэ?
-Австри Улсад цагаачилсан бүх иргэнийг буцаан гаргах тухай шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар Монгол иргэдийг албадан гаргасан гэсэн мэдээлэл бидэнд ирээгүй байна. Энэ шийдвэр нь тус улсын өөрийн эрхийн хүрээнд гарсан. Тиймээс бид нөлөөлөх боломжгүй. Cүүлд ирсэн мэдээллээр Австри Улсад 2,500 Монгол иргэн оршин сууж байна.
-Гадаадын оронд Монголоос хэдэн иргэн цагаачилсан тоо баримт байдаг вэ?
-Хамгийн сүүлийн үеийн тооцоогоор 125 мянган иргэн гадаад улсад оршин сууж байна. Үүнээс албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байгаа иргэн нь 33,172 бөгөөд ажил хийж буй нь 29,646 гэсэн тоо бий.
-Гадаадын иргэнтэй гэр бүл болсон иргэдийн талаарх судалгаа бий юу?
2016 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 1,070 Монгол иргэн гадаад хүнтэй гэр бүл болсон байна. Үүний 90 хувь нь 20-30 насны эмэгтэйчүүд байна.
Нинж