10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээл хэзээнээс олгогдож эхлэх талаар иргэд асууж лавласаар байна. Засгийн Газраас баталсан журмыг хэрэгжүүлэхийн тулд БХБЯ, Сангийн Яам, ХАХНХЯ, Хөгжлийн Банк, Монгол банк зэрэг байгууллагууд оролцсон таван талт гэрээ байгуулна гэж анх яригдаж байв. Харин саяхан БХБЯ-ны албан тушаалтантай ярилцаж байхад гэрээнд оролцогч талуудыг цөөлөхөөр ярьж байгаа гэсэн юм.
Тэгвэл энэ долоо хоногт багтаан БХБЯ, Сангийн Яам, Хөгжлийн Банк оролцсон гурван талт гэрээнд гарын үсэг зурах гэж байна. Журам хэрэгжиж эхлэхтэй холбоотой мэдээллийг ирэх даваа гаригт олон нийтэд хүргэх юм. Өрхийн мэдээллийн сангийн 7-15 дугаар бүлэгт багтах, тогтмол орлоготой, нийгмийн даатгалаа сүүлийн 2 жил тасралтгүй төлсөн иргэд уг журамд хамрагдан, 30 жил хүртэл хугацаатай зээл авах боломж бүрдлээ. Журмын хэрэгжилттэй холбоотой мэдээллийг тухай бүрт нь хүргэх болно.
эх сурвалж:shinebair.mn