Ганцаараа яваа эмэгтэй хүний ээмэг зүүлтийг нь тайлуулж авах, сурагч охидын утсыг дээрэмдэх үзэгдэл газар аваад байгаа юм. Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлтэнд хамгийн ихээр туслаж цаг алдахгүй хулгайчыг барих боломжийг олгож байгаа зүйл бол камер буюу дүрст мэдээлэл хадгалах бичих техник болоод байна. Гэмт хэргийн илрүүлэлтэнд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа камерыг иргэд өөрсдийн хүсэлтээр тодорхой хэмжээний зардал гарган орц, гудамжиндаа тавиулах болж.
Гэр бүлийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө энэ зөв сонголт. Өөрийн хайртай бүхнээ хулгай дээрэмд өртүүлэхгүй байхын тулд иргэдийн өөрсдийн оролцоо хамгийн чухал. Жишээ нь: Чингэлтэй дүүргийн тав дугаар хороо гэхэд л нийт 23-н байранд хяналтын камер суурилуулснаар гэмт хэрэггүй хороо болж чаджээ. Урьд нь хамгийн их гэмт хэрэг үйлдэгддэг хороо байсан бол өдгөө айх аюулгүй оршин суудаг болсон байна. Тэдгээр иргэдийн хэлж байгаагаар зөвхөн дүрс бичлэгийн камераас гадна харуул хамгаалалтын албатай компанийг сонгон үйлчлүүлсэн байна. Жишээ нь: Шөнө, орой орцонд байгаа согтуу болон орцоор хоног төөрүүлж байгаа иргэдийг хамгаалалтын албандаа мэдэгдэн зохих арга хэмжээг авхуулдаг болсон байна. Цагдаа хүчний байгууллагаас гадна хамгаалалтын алба нь иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг цаг алдалгүй, иргэдэд нээлттэйгээр шийдвэрлэн өгдөг гэнэ.
Чингэлтэй дүүргийн тав дугаар хорооны иргэн С.Наран: Ойр хавьд хяналтын камергүй байхад хичээлээ тараад гэртээ ирэхдээ их айдаг байсан. Худалдааны төв, үзвэр үйлчилгээтэйгээ ойрхон болохоор хулгайн гэмт хэрэг их гардаг. Би хоёр жилийн өмнө гэрийнхээ үүдэнд утсаа дээрэмдүүлж байсан. Угаасаа хүч хүрэхгүй болохоор гэмтэж бэртэхээсээ өмнө айсандаа зүгээр л өгөөд явуулж байсан. Харин сүүлийн үед 100 хувь камерийн хяналттай, тусгай харуул хамгаалалттай болсон маш их баярлаж байгаа. Автобуснаас буугаад гэртээ орох хүртлээ айх аюулгүй байдаг болсон. Манай орц маш харанхуй байдаг байсан харин одоо байнгын гэрэлтэй. Давхар бүрт хяналтын камер ажиллаж байгаа гэсэн самбар, камер, шуурхай албатай шууд холбогдох утас зэрэг нь бичээтэй байдаг. Гадаа камерууд ч сайн ажилладаг. Машины толио алдахаа болиод манай хорооны иргэд их баяртай байгаа.
Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны хувьд иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цагдаа хяналтын ажилтны хүрч чадахгүй газар камерийн хяналтанд тулгуурласан тусгай мэргэжлийн баг бүхий Нью Фалкон компанийг сонгон үйлчлүүлжээ. \”Аюулгүй орц” төслийг санаачлан хэрэгжүүлэгч тус компани олон жилийн туршлагатай. Мэргэжлийн хамгаалалтын албаныхан 24 цагийн турш иргэдийн аюулгүй байдлыг хянан суух бөгөөд гэмт хэрэг гарсан тохиолдолд цагдаад шууд мэдэгдэн дараа дараагийн арга хэмжээг авдаг байна. Мөн цагдаад дүрс мэдээллийг хуулж өгөх, гэмт хэрэг илрүүлэлтэнд туслах ажлуудыг хийдэг аж.