\”…Мөнхбаатар миний бие бөхийн спортоор хичээллээд 18 жил боллоо. Энэ хугацаанд санасандаа хүрч чадаагүй ч чамгүй амжилт гаргасан гэж боддог. Улсын баяр
наадамд 15 жил барилдахдаа 95 барилдаан хийснээс 81 давсан амжилт гаргасан байна. Энэ үедээ жижиг том олон ч бэртэл гэмтэл авчээ. Энэ дундаа 2012 оны цагаан сараар үзүүр түрүүнд барилдаж байхдаа баруун мөр мултарсан нь миний амжилтанд том саад болж байна. 2015 Оны 8 сард хагалгаанд орсон боловч бүрэн гүйцэд хараахан эдгээгүй байна. Бие минь спортоо орхихыг шаардаж байгаа ч сэтгэл зүрх минь бэлэн биш байна. Бөхийн спортыг сонирхон дэмжигч та бүхнийхээ өмнө гарч барилдаж чадахгүй олон том барилдаан өнжиж байгаадаа хүлцэл өчье\” гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.