Экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягтай ийм нэгэн нууц гэрээ байгуулж байжээ. Харамсалтай нь, энэ гэрээнд итгэж явсан Н.Алтанхуяг тонгоруулж, Н.Удвалыг МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн санал хувааж АН-ын Ерөнхийлөгчийг ялахад их хувь нэмэр оруулсан МАХН-даа хууртана гэж санасангүй. Мэдээж Н.Алтанхуяг огцорсноор дээрх гэрээ хүчингүй болсон юм. Тэгвэл МАН-ыг хагалан бутаргах санаа өвөртөлж явсан МАХН МАН-тай хамтарч байгаад АН-ыг тонгорохоор шийдэв бололтой, сүүлийн үед ихэд \”сүжрэх\” болов МАН, МАХН хоёр. Улстөр гэдэг ийм л увайгүй хүмүүсийн бизнес талбар болжээ.
Нинж