Баян-Өлгий
аймгийн уугуул буюу казах үндэстэн 32 настай Халимбахи Халим Казахстан Улсын
Эрүүгийн хуулийн 174-ийн 1 \”үндэсний, овгийн, анги давхаргын, шашны ялгаварлан
гадуурхалт, үзэн ядалт болон түүндээ нийгмийг турхирах” болон 405-ийн 1 \”Хэт
даврагч болон террорист байгууллагын үйл ажиллагаанд оролцох, татан буугдсан
болон хуулиар хориглосон нийгмийн болон шашны байгууллага эсвэл өөр
байгууллагын үйл ажиллагаа зохин байгуулах” гэсэн хоёр зүлй ангиар шийтгэгджээ.
Халимбахи Халим шүүхээс хориотой үзэл суртал түгээгч хэмээгдсэн \”Таблиги Жамаат”
хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцож олон нийтийг мунхруулдаг байсан аж. Мөн
үүнийгээ Монгол болон Киргиз иргэдэд номлодог байжээ. Казахтанд хэт даврагч
байгууллага хэмээн буруутгагдсан энэхүү хөдөлгөөний таван гишүүний тус улсын
шүүхээс шийтгэсний нэг нь Баян-Өлгийн уугуул Халимбахи Халим байжээ. Тэрбээр шүүхээс
2 жил 6 сарын хорих ял сонссон байна.